Тэвчихүй дэх нас нь арван дөрвөн наснаас мөрдөгдөнө.
Мацаг барих үүрэг нь арван найман нас хүрсэн хүнээр хязгаарлагдах ба жаран нас хүртэл үргэлжилнэ.
Мацаг барих ба Тэвчихүй нь зөвхөн Үнс чандруун Лхагва гараг болон Ариун нандин Баасан гарагт католик Шашинд нийтээр мөрдөгдөнө.
Тэвчихүй нь бусад Баасан гарагийн хувьд үүрэг биш боловч тэдгээр өдрүүдэд биеэ үл хайрлан дагаж болно. Бидний Эзэний тарчлалт ба Загалмай дээрх үхэлтэй нэгдэх нэгдэлд өргөх биеэ үл хайрлах хэлбэр нь хувь хүн бүрийн чөлөөт сонголтонд үлдэж болно.
Эвхаристын мацаг барилт
(1) Усыг (эмийг) аль ч цагт ууж болно.
(2) Их хоол болон уух юмыг Ариун Нэгдлээс нэг цагийн өмнө ууж идэж болно.
(3) Настай болсон эсвэл насны доройтлоос болж зовж зүдэрч байгаа хүмүүс, түүнчлэн тэднийг асарч байгаа хүмүүс өмнөх цагт нь ямар нэг юм ууж идсэн байсан ч Ариун Нэгдлийг хүлээн авч болно.