Блог
2018-09-21

Анжело Жиусеппэ 1881 оны 11-р сарын 25-ны өглөө Итали улсын Бергамо мужийн Сотто ил Монте тосгонд 13 хүүхэдтэй ядуухан айлын дөрөв дэх хүү болон мэндэлжээ. Түүний аавыг Баттиста Ронкалли харин ээжийг нь Марианна Маззола гэдэг байв. Тэрээр төрсөн анхны өдрөө л тухайн нутгийнхаа Гэгээн Мариа нэртэй католик сүмд ахлах ламтан Франциско Ребузинигээр Ариун угаал хүртэж загалмайлсан эцэгээр нь авга ах гэр бүлийн ахлагч байсан Заверио Ронкалли болов. Анжело ядуу орчинд нэгэн энгийн тариаланч гэр бүлд өсч торнижээ. Гэр бүлийнх нь хамгийн том баялаг бол амгалан тайван байдлынх нь эх үүсвэр болж байсан бат итгэл, энэрэл хайр, Тэнгэрбурханы ивээлд туйлаас итгэх найдвар, өдөр тутмын хамтын залбирал байв. Ирээдүйн Пап ийнхүү гэр бүлийнхээ уур амьсгалаас олж мэдэрч эхэлсэн эдгээр эрдэм буянуудын үнэт цэнэтэй байдлыг үргэлж хүлээн зөвшөөрч мөн тэдгээрийг “бусдыг түшиж тулж, халуун дулаан элчийг өгч байдаг хамгийн үнэ цэнэтэй хамгийн чухал” зүйлүүд гэдгийг батлан хэлэх болдог. Дэлгэрэнгүй
2018-09-21

1891 оны 8-р сарын 22-нд Итали улсын Брешиа аймгийн Анфо хэмээх үзэсгэлэнтэй нутагт итгэл бишрэл, залбирлаар баян Стефанийн гэр бүлд Мерчедэ мэндэлжээ. Үзэсгэлэнтэй, соёлтой, тун өгөөмөр болж өсөн амьдрал бол Есүсийн хайр энэрэлд өргөх бэлэг байх ёстой гэдгийг мөн Түүнийг бусдад авчрах нь хамгийн том даалгавар гэдгийг эрт мэдэж авчээ.
18 нас хүрээгүй байхад нь түүний эх нь хүндээр өвдөв. Мерчедэ түүнээс тэрээр хэрхэн хамгийн бага дүү нарынхаа “ээж” нь болж чадах тухай “сүүлийн захиасууд” – г хүлээн авав. Ээжийнхээ таалал төгссөний дараа тэрээр нүдэндээ нулимстай хайртай хүмүүсийнхээ төлөө чадвар эрч хүчээ илүү зарцуулах хэрэгтэй болсон. Гэвч маш багаасаа эхэлсэн париш дахь үйлчлэлээ орхисонгүй. Өдөр бүр Миса, сарнайн эрхэн залбирал, ядууст туслах үйлс байдаг байв. Мөн хүмүүс Есүсийг таньж мэдэн түүнийг хайрладаг түүнчлэн түүний хишиг ивээлээр амьдардаг байхад тэрээр анхааран гэр бүлүүдтэй байнга уулздаг байжээ. Дэлгэрэнгүй
Дэлгэцэнд 1-3 (нийт 3)