Ангилал
Ерийн залбирлууд (16) Христийн шашны хураангуй номлол сургаал (18) Итгэл Бишрэлийн Үг (2) Ариун Гурвал (5) Эцэг Тэнгэрбурхан (7) Хүү Тэнгэрбурхан (23) Ариун Сүнс Тэнгэрбурхан (6) Шашны ёслол үйлдэх нь, үндсэн ёслол (31) Библи судрын магтаал (13) Монгол магтаал (23) Төгс Жаргалт Цэвэр Охин Мариа (15) Иосеф гэгээнтэн (2) Тэнгэр элч (3) Тэнгэрбурханы гэгээнтнүүд (8) Төрөл бүрийн шалтгааны даатгал залбирал (27) Мацаг барих ба Тэвчихүй Адислал (16) Төрөл бүрийн шалтгаанд зориулагдсан 10 залбиралт ес
Аяа, нигүүлсэхүй Эцэг
Аяа, нигүүлсэхүй Эцэг, сайн сайхны эх булаг минь.
Та надад өөртөө болон хөршдөө зориулах амьд итгэл
бишрэлийн хишиг ивээл, бат бэх горьдол найдвар,
гал дөлтэй энэрэл хайрыг хайрлан соёрхоно уу. Бүх
гэм нүглээ гэмшсэн үнэнч гэмшил ба таныг үүрд
үл доромжлох сэтгэл шулуудалтын хишиг ивээлийг
та надад бас хайрлана уу. Тиймийн тул би таны
тэнгэрлэг сайн сайхны ёсоор үргэлжид амьдарч,
өгөөмөр сэтгэлээр бүх үйлст таны дур тааллыг дагаж,
насан эцэслэх хүртлээ таны хайранд үүрд үнэнч байх
болно.
Би үүнийг өөрийн Эзэн ба Цагаатгагч, таны
сэтгэлээсээ хайрласан Хүү Есүсийн туйлын ариун
нандин зүрхээр уламжлан танаас залбиран гуйж
байна. Амэн.