Би хүлээнэ

Төгс хүчит Тэнгэрбурхан, мөн ахан дүүс та нартаа
өөрийн буруугаас бодлоороо, үгээрээ, үйлдсэн
болон үйлдээгүй бүхнээрээ гэм нүглийг ихэд үйлдэж
байснаа би хүлээж байна.
(Цээжээ дэлдэхдээ бид ийн хэлдэг:)
Тийм, миний буруу, миний буруу, миний туйлын
буруу.
Тиймийн тул би төгс жаргалт мөнхөд Цэвэр Охин
Мариа, бүх тэнгэр элчүүд, бүх гэгээнтнүүд, мөн ахан
дүүс та нараасаа Тэнгэрбурхан бидний Эзэнд миний
төлөө залбирахыг гуйж байна. Амэн.