Амар амгалан ариун загалмай минь, хүчин чадал минь
“Загалмайн үг нь мөхөгсдийн хувьд мунхаг явдал
боловч аврагдаж байгаа бидний хувьд Тэнгэрбурханы
хүчин чадал мөн.” (1 Коринт 1:18)
 
Амар амгалан ариун загалмай минь,
хүчин чадал минь
(Ave, crux sancta, virtus nostra - Hail, Holy Cross, our Strength)
 
Амар амгалан ариун загалмай минь, хүчин чадал
минь
Амар амгалан бишрэлт загалмай минь, сүр жавхлан
минь
Амар амгалан загалмай минь, тусламж ба хоргодох
газар минь
Амар амгалан загалмай минь, шаналагчийг
тайтгаруулагч минь
Амар сайн уу, загалмай минь, ялалт ба найдвар минь
Амар сайн уу, загалмай минь, өмгөөлөл ба амьд
явахуй минь
Амар сайн уу, загалмай минь, цагаатгал ба чөлөөлөлт
минь
Амар сайн уу, загалмай минь, авралын тэмдэг ба
хамгаалалтын хана минь
Загалмайг үргэлжид Христэд итгэх миний найдвар
болгох болтугай.
Загалмайг үхлийг туулсан миний амилалт болгох
болтугай.
Загалмайг ад чөтгөрийг ялсан миний ялалт болгох
болтугай.
Загалмайг миний тайтгарлын эх болгох болтугай.
Загалмайг миний зовлонгийн тайвшрал болгох болтугай.
Загалмайг миний өндөр насны тулах таяг болгох
болтугай.
Загалмайг миний өвчнийг илаарьшуулах эм болгох
болтугай.
Загалмайг миний биед нөмөргөх нөмрөг болгох
болтугай.
Загалмайг миний амьд явахуйн баясал болгох
болтугай.
Загалмайг миний бэрхшээлийн тайвшрал болгох
болтугай.
Загалмайг миний зүдгүүрийн гарц болгох болтугай.
Загалмайг миний өвчин эмгэгийн эдгэрэл ба миний
өстөн дайснуудын өмнөх бэхлэлт болгох болтугай.
Амэн.