Тэнгэрбурхан Эзэн рүү өөрсдийгөө эргүүлэн өөрчилцгөөе!

Төгс хүчит Тэнгэрбурхан Эзэн болох өөрийн Эцэг
рүү өөрсдийгөө эргүүлэн өөрчилцгөөе!
Түүнд мөхөс байдлынхаа хэр чинээгээр цэвэр зүрх
сэтгэлээсээ гүн, үнэн талархлаа илэрхийлцгээе!
Тэрээр бидний залбирлыг таалан сонордохын тул
бид түүний онцгой өгөөмөр билгийг хамаг сүнсээрээ
магтан дуулцгаая!
Тэрээр бидний санаа болон үйлдлээс хорон мууг
тонилгох болтугай.
Тэрээр бидний итгэл бишрэлийг нэмэгдүүлж, бидний
оюун ухааныг удирдаж, бидэнд сүнслэг санаа бодлыг
хайрлаж, биднийг өөрийн жаргаланд залах болтугай.
Есүс Христ түүний Хүүгээр уламжлан тийн болтугай.
Амэн.