Өршөөлүүд

Өршөөл гэдэг нь мөхлийн гэм нүглийн гэм буруугаас чөлөөлөгдөгсдөд аль хэдийн уучлагдсан гэм нүглийнх нь төлөө хугацаат ял шийтгэлийг, бүхлээр нь эсвэл хэсгээр нь өршөөн хэлтрүүлэхээр Шашнаас олгосон хэлтрүүлэлт юм.
(1) Мөнхийн ял шийтгэлээс ялгагдах хугацаат ял шийтгэл нь гэм нүглийн ял шийтгэл гэсэн утгатай бөгөөд төгсгөлд, энэ дэлхий ертөнцөд эсвэл ариусгах орон дахь нөгөө ертөнцөд тохиолдох юм. Тэнгэрбурханаас гэм нүгэл болон бүх ял шийтгэлийн хэлтрүүлэлтийг олж авахын тулд гэм нүглийн агуу их гэмшил хангалттай байж болно ; гэвч бидний гэмшлийн бүрэн бус байдлын улмаас гэм нүглийн зарим ял шийтгэл нь гэм нүглийн ангижруулалтын дараа байсаар байдаг.
(2) Өршөөл нь дор дурдан заасан сайн үйлс биелэх нөхцөлд олгогддог; мөхлийн бүх гэм нүглийн гэм буруугаас чөлөөлөгдөөгүй хэн нэгэн тэдгээрийг хүртэж чадахгүй.
(3) Бидний гэм нүгэлд тохирсон хугацаат ял шийтгэлийг өршөөн хэлтрүүлэхийн тулд католик Шашин өршөөлийг олгохдоо бидний Эзэний хязгааргүй хэтийдсэн гавьяа ба түүгээр (зөвхөн хоёрдогчоор) Төгс Жаргалт Цэвэр Охин болон Гэгээнтнүүдийн гавьяаг Тэнгэрбурханд өргөн барьдаг.
(4) Их өршөөл гэдэг нь уучлагдсан гэм нүглийн ял шийтгэлийг бүхлээр нь өршөөн хэлтрүүлсэн хэлтрүүлэлт юм; Бага өршөөл гэдэг нь тэрхүү ял шийтгэлийг хэсгээр нь өршөөн хэлтрүүлсэн хэлтрүүлэлт юм. Олгох их өршөөлийн бүрэн төгс үр дүнд саад тотгор байгаа бол бага өршөөл болдог.
Түүнтэй холбогдох сайн үйлээс гадна их өршөөлийг хүртэх ерийн нөхцөл нь эдгээр болно: (1) Наманчлалын үндсэн ёслолд сайн үйлийн хэрэгжилтийн тухайн өдөрт эсвэл өмнө болон дараах хэдэн өдрийн дотор оролцоно. (2) Ариун Нэгдэлд сайн үйлийн хэрэгжилтийн тухайн өдөрт эсвэл өмнө болон дараах хэдэн өдрийн дотор оролцоно. (3) Пап ламын зориулахуй гуйлтын төлөөх даатгал залбирал. Үүний тул, сүсэгтнүүд хувийнхаа сүсгээр өөр бусад даатгал залбирлыг хэлэх чөлөөтэй боловч нэг Эцэг минь ээ, нэг Амар амгалан Мариа минь ээ-ийн уншлага хангалттай.
Ариун Нэгдэл болон Пап ламын зориулахуй гуйлтын төлөөх даатгал залбирал сайн үйлийг хийх өдөрт тохиолдвол зөв зүйтэй гэж зөвлөдөг. Үхлийн мөчид хүлээн авах боломжтой их өршөөлийн онцгой тохиолдлыг эс тооцвол аль нэг өдөр цорын ганц их өршөөлийг хүртэж болно. Наманчлалын нэг үндсэн ёслол нь хэдэн их өршөөлийг хүртэхэд хангалттай. Гэвч их өршөөл бүрийн төлөө Нэгдлийг хүлээн авах хэрэгтэй ба Пап ламын зориулахуй гуйлтын төлөөх даатгал залбирлыг унших хэрэгтэй.
Бүх өршөөлүүд нь талийгаач сүсэгтэнд хамаарагдах болно.