Шашны үндсэн долоон ёслол

1. Ариун угаал: бид түүгээр Христийн сүсэгтэн, Тэнгэрбурханы хүүхдүүд, Ариун нандин Шашны гишүүд, тэнгэрийн өв залгамжлагчид болдог.
2. Бататгал: Хүчирхэг, төгс Христийн сүсэгтэн ба Христийн бараа бологчид болгодог Ариун Сүнсийг бид түүгээр хүлээн авдаг.
3. Ариун Эвхарист: Энэ нь талх ба дарсны үзэгдэх байдлын дор бодитоор, үнэнээр, илтээр орших Есүс Христийн Бие ба Цус, Сүнс ба Тэнгэрлэг мөн чанар юм. Ариун Эвхарист нь гагц Үндсэн ёслол биш, басхүү Өргөл тахил юм. Үндсэн ёслолоор бид сүнснийхээ амин зуулгын төлөө тэнгэрлэг Эзэнийг хүлээн авдаг, тэр нь тахилын ширээний дээр бишрэн хүндлэгдэх бодитоор орших оршихуй билээ. Мөн түүнчлэн Ариун Эвхарист нь Есүс Христийн Бие ба Цусанд хувирсан талх ба дарсыг аравнайлах үед, бидний төлөө Есүс Христийн мөнхийн Эцэгт түүнийг өргөх үед Өргөл тахил болдог, талархал магтаалын Ариун Мөргөлийн Өргөл тахил болдог юм.
4. Наманчлал: Ариун Угаалын дараа үйлдэгдсэн гэм нүглүүд түүгээр уучлагддаг.
5. Өвчтөний Түрхлэг: Хэрэв Тэнгэрбурхан үүнийг ач тустай гэж харвал, түүгээр аюулт өвчин ба үхлийн өмнө сүнсийг тайтгаруулж, гэм нүглийг зайлуулж, эрүүл мэндийг сэргээдэг.
6. Ариун Сахил Санваарын Хэргэм: Хамба лам, санваартан, тахилч нар ариун үүргээ биелүүлэхийн тулд хүч чадал ба хишиг ивээлийг түүгээр хүртдэг.
7. Гэрлэлт: Энэ нь Христийн Гэрлэлтийн үндсэн ёслол юм.