Аяа, Мариа Эх минь ээ, бидний итгэл бишрэлийг өргөн тэтгэнэ үү!
Тэнгэрбурханы үгийг сонсох хийгээд түүний дуу хоолой, уриа дуудлагыг таньж мэдэхэд бидний сонорыг нээнэ үү.
Өөрсдийн газар нутгаас гарах хийгээд түүний амлалтыг хүлээн авахын төлөөнөө түүний алхааг дагах хүсэл эрмэлзлийг бидний дотор бадраана уу.
Итгэл бишрэлээр өөрсдийн Тэнгэрбурханд хүрч очихын төлөө түүний энэрэл хайр бидэнд хүрч ирэхэд та туслана уу.
Түүнд өөрсдийгөө бүрэн даатгаж, түүний энэрэл хайранд итгэхэд, ялангуяа зовлон шаналал ирэх үед, бидний итгэл бишрэл нас биед хүрэхээр дуудагдах цагт загалмайн сүүдэр дорх бидэнд туслана уу.
Амилсан Нэгний баяр баясгалангийн үрийг бидний итгэл бишрэлд тарина уу.
Итгэгчид хэзээ ч ганцаарддаггүйг бидэнд сануулна уу.
Бидний замын төлөө гэрэл болохын тулд Есүсийн мэлмийгээр бүх юмсыг харахад биднийг сургана уу.
Бидний Эзэн, таны Хүү, Христ өөрөө болох - үл дуусах тэр өдрийн үүр цайх хүртэл энэхүү итгэл бишрэлийн гэрэл бидний дотор цаг ямагт өсөн арвижих болтугай!
Пап лам Францис
