Манай Тайтгаруулагч (Консолата) Хатагтай хэмээх даатгал залбирал

Аяа, Тэнгэрбурхан минь. Та Цэвэр Ариун Мариагаар
уламжлан үнэн тайтгарал болох Есүс Христийг ард
түмэндээ хайрласан билээ. Бид Мариаг Тайтгаруулагч
/Консолата/ -аар өргөмжлөн хүндэтгэдэг болохоор
та биднийг цагаатгалын ажил үйлд түүнтэй хамтран
ажиллуулж соёрхоно уу. Бид үүнийг Христ бидний
Эзэнээр уламжлан залбиран гуйж байна. Амэн.