Тэнгэрийн Xатан

Тэнгэрийн Xатан та, баясагтун, аллэлуяа
Таны тэврэх зохистой Есүс, аллэлуяа
Өгүүлсэнчлэн амьд болов, аллэлуяа
Тэнгэрээс бидний төлөө гуйгтун, аллэлуяа
Эзэн минь үнэхээр амилсны тул, аллэлуяа
Охин Мариа, та баясан цэнгэгтүн, аллэлуяа
Залбирцгаая:
Аяа, Тэнгэрбурхан минь. Та Есүс Христ бидний
Эзэний амилалтаар газар дэлхийг цэнгүүлэн баясгаж
соёрхсон билээ. Түүний эх, Цэвэр Охин Мариагаар
уламжлан бид мөнх амьдралын баяр баясгаланг
хүртэж болно гэж танаас залбиран гуйж байна.
Есүс Христ бидний Эзэнээр уламжлан тийн болтугай.
Амэн.