Есүс Эзэн хааны магтаал

1. Есүс, олон залуус таныг санан хүндлэхүй еэ
Энэрлийн нөхөр мэт буун тэдэнд хаан болтугай.
Нийтээр: Нялх хүүхдийн туйлын хайртай хаан,
бидний хаан, сүсэгтэн айлын энэрэл зохистой хаан,
бидний хаан, олон түмэндээ эрхэм хүндтэй хаан
даяар магтагдтугай!
Хайрт Есүсийн ариун зүрх ээ!
Таны хаанчлал орших болтугай.
2. Есүс, олон айлууд таныг санан хүндлэхүй еэ
Энэрлийн нөхөр мэт буун тэдэнд хаан болтугай.
3. Есүс, олон улсууд таныг даган хүндлэхүй еэ
Түмэн ардын нөхөр мэт буун тэдэнд хаан болтугай.