Хүмүүнийг энэрэгч Есүсийн магтаал

1. Асралт Есүс таны зүрх
Адислалыг хүмүүнд буулган соёрхоод
Авралыг зовлонгоор золин олгоод
Ашдын жаргаланг шагнагтун!
Дахилт: Эзэн Есүс, бид таныг санаж
Эгүүрд магтаж, мөргөн шүтмүй.
2. Та бээр өстөн дайснаа энэрэн
Чивэл хорыг хишгээр тайлав.
Та бээр агуу энэрлээ урьж
Цэнгэлдэх мөнх орныг бэлдэв.
3. Хэрэв хүн буруугаа засаад
Хилэнцсээ гуньхран гэмшвэл
Хэлтрэхийн өршөөлийг тавьж
Хишгээр ариутган хайрлагтун!
4. Нэгэн турш бурууг хийсэн
Нүгэл юүгээн тайлахыг гуймуй.
Нигүүлсэхүйн мэлмийдээ тольдож
Нягт нарийн энэрлээ шагнагтун!
5. Хамаг хүмүүн, Эзэн таны хишгийг
Хариулан, таныг даган явж
Хуурмаг зүйлсийг тэвчин орхиод
Хамт нэгдэн мөнх хувийг олтугай!