Аяа, ертөнцийн Тэнгэрбурхан Эзэн минь.
Та байдаг мөн байдаг байсан билээ.
Та хаанчлалаа оршин тогтоохын тулд мутраасаа агуу
эрч хүчийг үзүүлсэн билээ.
Бид танд талархлаа илэрхийлдэг юм.
Ард түмнүүдийн уур дүрэлзэж байсан,
Бас таны уур хилэн асаж, үхэгсдийн шүүлтийн цаг
хугацаа болсон юм.
Гэгээнтнүүд хийгээд зөнч нар, таны зардас хийгээд
таны алдраас айн эмээх багачууд ба томчуудыг
шагнах цаг хугацаа болсон юм.
Эдүгээ ялалт, хүчин чадал, хаанчлал Тэнгэрбурханд
байдаг бөгөөд түүний Христэд эрх сүр байдаг юм.
Учир нь Тэнгэрбурханы өмнө өдөр шөнөгүй бидний
ахан дүүсийг буруутгасан яллагч ялагдсан юм.
Тэд түүнийг Хурганы цус ба тарчлалтынхаа
гэрчлэлээр ялсан юм. Учир нь тэд үхэх хүртлээ
өөрсдийн амьдралын хайраас татгалзсан юм.
Тэнгэр хийгээд тэнгэр нарын гийчид, та нар баясан
цэнгэгтүн! Амэн.