Христэд зориулах магтаал (Колоссай 1:12-20)

Эцэг Тэнгэрбурхан гэгээн гэрлийн дотор
гэгээнтнүүдийн хувь заяаг хуваалцахыг бидэнд
соёрхсон тул
Түүнийг талархлаараа магтацгаая!
Үнэндээ тэрээр биднийг харанхуйн эрх мэдлээс татаж,
өөрийн хайрт Хүүгийн хаанчлалд байршуулсан юм.
Түүн дотор бид цагаатгал болон гэм
нүглүүдийн уучлал өршөөлийг хүртдэг юм.
Тэрээр эс үзэгдэх Тэнгэрбурханы дүр төрх ба хамаг
бүтээлээс урьд анхан мэндэлсэн нэгэн
Түүгээр тэнгэр ба газрын дээрх хамаг
зүйлсийг бүтээсэн юм.
Үзэгдэх хийгээд эс үзэгдэх хамаг ахуй, хамаг хаанчлал
хийгээд ноёрхолууд, хамаг эрх мэдэл хийгээд эрх
сүрүүд, хамаг зүйлсийг,
Түүгээр уламжлан мөн түүний төлөө
бүтээсэн юм.
Тэрээр хамаг зүйлсээс урьд байдаг бөгөөд хамаг
зүйлс түүнд оршдог юм.
Тэрээр мөн биеийн тэргүүн, Шашны тэргүүн:
Тэрээр эх үндэс, үхэгсдээс анхан мэндэлсэн
нэгэн тул
Тэрээр хамаг зүйлсийн дээр бүхэл анхдагч
байдалтай юм.
Учир нь Тэнгэрбурхан хамаг төгс төгөлдрийг түүн
дотор оршоон тогтоох бөгөөд Христ болон амар
тайвныг авчирсан загалмай дахь түүний цусаар
уламжлан тэнгэр ба газрын дээрх хамаг ахуйг
өөртэйгөө эвлэрүүлснийг таалдаг билээ. Амэн.