Ерөөлтэй еэ! (Лук 1:68-79)

Тэнгэрбурхан, Израилийн Эзэн ерөөлтэй еэ!
Тэрээр ард түмэндээ очиж, тэднийгээ авардаг юм.
Зардас Давидынхаа гэрээс тэрээр бидний хүчит
аврагчийг төрүүлжээ.
Түүний зөнч нараар, эрт дээр үеэс, түүний
гэгээнтнүүдийн амаар айлдсанчлан:
Бидний хамаг дарлагчдын гараас, бидний өстөн
дайснуудаас аварсан тэрхүү аврал юм.
Бидний ариун эвслийн гэрээний тэрхүү дурдатгал юм.
Бидний өвөг дээдэст үзүүлсэн тэрхүү энэрэл хайр юм.
Биднийг эрэмгий болгохын тулд бидний эцэг
Абрахамд өргөсөн тэрхүү тангараг юм.
Өстөн дайснуудын гараас аврагдсанаасаа хойш,
бид шударга ёс, ариун гэгээн байдалд түүнд насан
туршдаа түүний оршихуйд үйлчлэх болно.
Аяа, хүү минь, чамайг Туйлын Дээдийн зөнч гэх
болно:
Чи Эзэний өмнө явж, түүний зам мөрүүдийг засах
болно.
Чи тэдний гэм нүглүүдийг өршөөх өршөөлөөр, ард
түмэнд түүний авралыг үзүүлэх болно.
Бидний Тэнгэрбурханы энэрэл хайраар, бидэнд
ирж буй наран мандах үед харанхуйн дотор, үхлийн
сүүдэрт буй хүмүүсийг тэрээр гийгүүлж, биднийг
амар амгалангийн зам мөрөөр хөтлөх болно.
Эцэг, Хүү, Ариун Сүнсэнд жавхланг эхэн цагт байсан
мэт аливаа цагт болготугай. Амэн.