Католик шашны Англи - Монгол толь бичиг

Hypocrisy
хоёр нүүр гаргах
Тодорхойлолт:ХОЁР НҮҮР ГАРГАХ ЗАН
Энэ нь хүний ил тодоор эсвэл шууд бусаар үйлддэг ёс суртахууны шинжийн давхар хэм хэмжээг сануулж байгаа хэллэг юм. Хоёр нүүртэй хүн нь өөрийн хүндэлдэггүй ёс суртахууны зорилго ба үнэт зүйлсийг гаднаа дэмжиж байдаг. “Бяцхан хүүхдүүд ээ, бид үг хэлээр бус харин ажил үйлс, үнэнээр хайрлацгаая.” (1Ио 3:18).