Католик шашны Англи - Монгол толь бичиг

Justificationn.justificatio
зөвтгөл
Тодорхойлолт:ЗӨВТГӨЛ
“Хишиг ивээлийн тухай
сургаал номлол” -оос
гардаг үндсэн ойлголт
юм. Тэр нь Тэнгэрбурхан
ба хүний хоорондох
зөв харилцааны эргэн
сэргэлт гэсэн утгатай.
Гагц Есүс Христ энэхүү
зөв харилцаа (“шударга
ёс”) -нд хүрсэн учраас
бид гагц Христээр
“зөвтгөгдсөн” бөгөөд
Тэнгэрбурхантай
харилцах түүний төгс
харилцаанд орсон бол
Тэнгэрбурханы оршихуйд
дахин очиж болно.
Тиймээс итгэн бишрэх
гэдэг нь өөрийнхөө
төлөө болон өөрийн
амьдралын төлөө
Есүсийн шударга ёсыг
хүлээн зөвшөөрөх гэсэн
утгатай.