Католик шашны Англи - Монгол толь бичиг

Amen
Амэн
Тодорхойлолт:Heb. 'so be it' АМЭН
(еврей үг aman = тууштай байх, итгэлтэй байх) хэмээх үг нь Тэнгэрбурханы магтаал сайшаалд нэгдэх, Тэнгэрбурханы төлөө үйлдэх хэн нэгний хүслийг дахин бататгахад “тийн болтугай” гэсэн утгаар Хуучин Гэрээст ихэнхдээ хэрэглэгддэг. Шинэ Гэрээст энэ нь ерөнхийдөө даатгал залбирлын батлах төгсгөлийн үг болдог. Хэдий тийм боловч Есүс өөрөө яриандаа эхлэлийн үг болгож заримдаа хэрэглэж байв. Энэ тохиолдолд Амэн нь Есүсийн үгийн эрх мэдлийг онцлон тэмдэглэдэг.