Пап Францисын гэрээслэл олон нийтэд албан ёсоор нийтлэгдлээ.

2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр бичигдсэн Пап Францисын гэрээслэл олон нийтэд албан ёсоор нийтлэгдлээ. Энэхүү баримтад тэрбээр өөрийн шашны амьдрал болон бүх үйл хэргийг цаг үргэлж Гэгээн Мариад даатган залбирч ирсэн тухай гүн итгэл үнэмшлээ илэрхийлсэн бөгөөд дэлхий дахь амьдралынхаа төгсгөлийг угтах үедээ Ром хотын Санта Мариа Маггиоре гэх Мариа Эхийн сүмд оршуулагдах хүслийг албан ёсоор тэмдэглэсэн байна.
Эх сурвалж: Ватикан Ньюс