Гэгээн Ширээт Улсын Хэвлэлийн албанаас Пап Францисийн гашуудлын ёслолын товыг албан ёсоор зарлалаа.

2025-04-22
Гэгээн Ширээт Улсын Хэвлэлийн албанаас өнөөдөр мэдээлснээр, Элбэрэлт Эрхэм Пап Францисын ариун шарилыг маргааш буюу Лхагва гарагт Санта Марта өргөөнөөс зөөвөрлөн, Гэгээн Петрийн сүмд олон нийтийн хүндэтгэлд зориулан байршуулах болно.
Уг шийдвэрийн дагуу сүсэгтэн олон гашуудлын ёслол хүртэлх хугацаанд эмгэнэлээ илэрхийлж, даатгалын залбирал өргөх боломжтой болох юм.
Мөн Гэгээн Ширээт Улсын Хэвлэл мэдээллийн албаас эрхэм дээдэс, хайрт хүндэт Пап Францисын гашуудлын ёслол 2025 оны дөрөвдүгээр сарын 26-ний Бямба гарагт, өглөөний 10:00 цагт Гэгээн Петрийн талбайд зохион байгуулагдах талаар олон нийтэд албан ёсоор мэдээлэв.
 
Эх сурвалж: Ватикан Ньюс