“Тэнгэрлэг Эх Мариа” Петр, Паул Гэгээнтнүүдийн Катедралд залах болон нөмрөг өмсүүлэх ёслолд та бүхнийг урьж байна.

2022-11-29

Дархан Уул аймгийн хогийн цэг дээрээс онцгой байдлаар бидэн дээр ирсэн Мариа Эхийн модон баримлыг Петр, Паул Гэгээнтнүүдийн Катедралд залах болон “Ивээлийн нөмрөг” өмсүүлэх ёслол 2022 оны 12 дугаар сарын 8 буюу “Язгуурын гэм нүгэлгүй бүрэлдсэн Төгс Жаргалант Цэвэр Охин Мариа” баярын өдөр болох гэж байна.  Мариа Эхийн энэхүү модон барималд  Пап Францис нэр өгөхийг хүлээж байгаа бөгөөд одоогоор Кардинал Жиоржио Маренго “ТЭНГЭРЛЭГ ЭХ МАРИА” хэмээн нэрлэсэн байна. Энэхүү 12 дугаар сарын 8ны түүхэн үйл явдлын төлөөх ЁСӨН ӨДРИЙН НОВИНА ЗАЛБИРАЛ 2022 оны 11 дүгээр сарын 29-с 12 дугаар сарын 7-ний хооронд тул та бүхнийг нэгэн сэтгэлээр залбирахыг уриалж байна.