ХҮНДЭТГЭЛИЙН ЗАЛБИРАЛ
Бясалгахуй
Хайрт хүү минь ээ, надад тааламжтай байхын тулд гүн бат мэдлэгтэй байх хэрэггүй ; намайг улам хайрлахын тулд намайг доромжлон гомдоосныхоо төлөө үнэнээсээ гэмших гэмшил, цаашид надад улам үнэнч байхыг хүсэх хүсэл бүхнээс дээгүүрт шаардагдана.
Чи дотно найздаа ярьдгийнхаа адилаар одоо надад хэлж болно. Бодол санаа, зүрх сэтгэлийг чинь одоо эзэмдэж байгаа юмсын тухай надад хэл. Надад даатган залбирах хэн нэг хүн чамд байна уу? Тэдгээр хүмүүсийнхээ нэрийг хэл, тэдний тулд хийлгэхээр надаас хүсэж байгаа юмаа надад хэл. Айх хэрэггүй, илүү ихийг гуй. Бусдад сайныг хүсдэг, өөрийгөө умартдаг зүрх сэтгэлд би хайртай.
Тайвшруулахыг хүсдэг ядуусынхаа тухай надад яриач. Өвчнийг нь хөнгөтгөж харахыг хүсдэг өвчтэй хүмүүсийнхээ тухай надад хэлээч. Чамд муухай аашилсан, эсвэл чамайг эсэргүүцсэн хүмүүсийнхээ төлөө ямар нэг юмыг надаас гуй. Тэд бүгдийн төлөө илүү ихийг гуй ; бүх зүрх сэтгэлээрээ тэднийг надад даатга.
Өөрийнхөө төлөө надаас үлэмж хишиг ивээлийг гуй. Чамайг жаргалтай болгодог, бусдад илүү ач тустай, илүү тааламжтай байдаг, намайг, эрхэм Эзэнийг, чиний сүнсний Хань түшгийг хайрлах хайрын илүү зохистой хүсэлт үгэнд чинь үлэмж хишиг ивээл алга уу? Надаас хүсэмжилж байгаа бүхий л хишиг ивээлээ надад хэл. Тэдэнгүй байдаг чи хэрхэн ядуурснаа, тэднийг хэрхэн ганцаараа олж авч чадахаа мэдэхдээ надад тэдний тухай доор сэтгэлээр хэл. Үлэмж хайраар тэдний төлөө гуй, тэгээд тэд чамайг надад илүү тааламжтай болгох болно. Чи байгаа байдлаараа хэрхэн амиа боддогоо, хэрхэн бардам, ихэрхэг, ууртай байдгаа, золиослолын өмнө хэрхэн зүрх алддагаа, ажил хөдөлмөрт хэрхэн залхуурдагаа, сайн амлалтынхаа өмнө туйлбаргүй байдгаа хүүхдийн гэнэхэн зангаар надад хэлээч, тэгээд хүчин чармайлтуудаа сайнаар төгсгөхийг бас адислаж өгөхийг надаас гуй. Эвий хүү минь, айх хэрэггүй, олон олон алдаагаа хараад улайж ичих хэрэггүй. Чиний хийсэн алдааг адилхан бас хийсэн Гэгээнтнүүд тэнгэрт байдаг. Тэд над руу хайраар ирсэн, тэд надад үнэн сэтгэлээсээ залбирсан бөгөөд миний хишиг ивээл тэднийг сайн болгосон, миний мэлмийн өмнө тэднийг ариун болгосон.
Чи бие ба сүнсээрээ минийх болох учиртай. Айх хэрэггүй, тиймийн тул, бие ба сүнсний билигт хишиг болох эрүүл мэнд, ухаан санаа, ой ухаан, ололт амжилтыг надаас гуй. Миний ач тусын тулд тэдгээрийн төлөө надаас гуй. Тиймийн тулд Тэнгэрбурхан бүх юмст алдаршуулагдах болно. Би бүгдийг өгч биелүүлж чадна, надад сүнсийг эрхэм болгох юмсыг өгөхдөө хэзээ ч татгалздаггүй бөгөөд Тэнгэрбурханы дур тааллыг биелүүлэхээ сайнаар чадна.
Эзлэгдэх, туйлдан зовох ч болзошгүй ирээдүйн төлөө чамд, санаанд чинь төлөвлөгөө алга уу? Найдвар болон айдсаа надад хэлээч. Чиний ирээдүйн байдлын тухай юу? Миний бүтээлүүдийнх дундах чиний байр суурийн тухай юу? Бусдад туслахаар чиний хүсэж байгаа сайны тухай юу? Сайн хүсэлд чинь хэрхэн туслах вэ, түүнийг хэрхэн адислах вэ?
Миний төлөө болон бусад хүмүүсийн сүнсний төлөө сайныг хийх хүсэл эрмэлзэл, хичээл чармайлт зэрэг нь чамд байгаа биз дээ? Чамайг хайрлаж, асрамжилдаг зарим нэг нь намайг таньж мэдэх, хайрлан хүндэтгэхийг бараг больсон ч байж мэднэ. Тэдгээр хөөрхий хүмүүсийг миний зүрх сэтгэлд дахин ойр авчрахын төлөө би чамд хүч чадал, мэргэн билиг ухаан, эв дүйг өгөх хэрэгтэй юү? Өнгөрсөн үедээ чи бүтэлгүйтэж байсан уу? Хэрхэн үйлддэгээ надад хэлээч. Бодож санаж байсан бүхнээ яагаад олж авч чаддаггүйг чинь би чамд үзүүлье. Би чамд туслах бөгөөд над руу бусад хүмүүсийг удирдан авчрахын төлөө би чамайг замчлах болно гэдэгт надад найд.
Хайрт хүү минь, загалмайнууд чамд байна уу? Тэдгээр чинь олон юм уу эсвэл хүнд юм уу? Хэн нэгнээс болж чи зовж шаналдаг уу? Хэн нэгэн чамайг шархлуулсан уу? доромжилсон уу? гомдоосон уу? Тэргүүнээ миний цээжинд наа, хэрхэн зовж шаналж байгаагаа надад хэл. Чамд ач хариулаагүй, чамайг халамжлаагүй хэн нэгнийг чи санасаар байдаг уу? Надад бүгдийг хэл, миний зүрх сэтгэлийн илч халуунд чамайг шаналган зовоохыг хүсэж байсан тэднийг уучлах, тэр байтугай мартах хүч чадлыг чи олох болно.
Хүү минь, чамайг юу айлгаж байна вэ? Миний аврал ивээл чамайг тайтгаруулна. Миний энэрэл хайр чамайг дэмжин тэтгэнэ. Би чамаас хэзээ ч холдохгүй, чамайг хэзээ ч орхихгүй. Чиний төлөө байдаг тэдний хүсэл сонирхол ба энэрэл хайранд зарим хүмүүс хүйтэн харьцааг өөгшүүлэн дэвэргэж байна уу? Тэдний төлөө надад залбир. Хэрэв тэр нь чамд болон чиний ариусалд нэн сайн байх бол би тэднийг чиний төлөө дахин өндийлгөнө.
Надад мэдүүлэх аз жаргал чамд байна уу? Сүүлд над руу ирснээс чинь хойш юу тохиолдсон бэ, чамайг юу тайтгаруулсан бэ, чамайг юу баярлуулсан бэ, чамд баяр хөөрийг юу өгсөн бэ? Тэр юу байсан бэ? Чиний хүлээн авсан үнэн нөхөрлөлийн тэмдэг байсан уу? Хүлээж байгаагүй эсвэл бараг найдваргүй болсон байсан амжилт уу? Чамаас гэнэтхэн холдсон айдас уу? Тэр цаг хугацааг чи санаж байна уу, бүх юмсын дотор тэр нь миний дур таалал, миний энэрэл хайр байсан, тэгээд бүх юмсыг авч ирсэн. Чиний зүрх сэтгэл тийм юмстай байгаадаа баяртай байна уу? Хайрт Хүү минь, миний гар чиний төлөө бүгдийг замчилж, бас бэлтгэсэн юм. Хүү минь, одоо намайг хар, тэгээд “Хайрт Есүс, би танд талархъя” гэж хэл.
Одоо чи удахгүй намайг орхино ; надад чи юуг амлах вэ? Тэдгээр амлалтууд чинь үнэн сэтгэлийн, эгэл жирийн, надад тааламжтай хайр ба хүслээр дүүрэн байг. Гэм нүглийн бүх учрал тохиолоос хэрхэн болгоомжтой зайлах, хор хөнөөлд хөтлөх юмс чамаас хэрхэн зайлах, зүрх сэтгэлийн агуу хууран мэхлэлт - энэ дэлхийгээс хэрхэн зайлахыг надад хэлээч. Ядууст найрсаг байхаа амлаач. Миний ач тусын тулд, найз нөхдөдөө хайртай байхаа амлаач ; өстөн дайснаа уучлан өршөөхөө амлаач, гагц үгээр биш, бодол дотроо биш харин үйлсээрээ бүх юманд нигүүлсэнгүй байхаа амлаач. Чиний нүдний өмнө байдаг хөршийнхөө төлөө гэсэн багахан хайр чамд байхад, чамаас нуугдсан намайг чи мартаж байх болно.
Миний бүх Гэгээнтнүүдийг хайрла ; ариун ивээгчийнхээ тус дэмийг эрж хай. Тэднээр уламжлан
чамд илүү ихийг өгөхөөр би тэднийг алдаршуулахын тулд хайрладаг. Хамгаас түрүүнд, чиний эх болсон – Миний хайрт ялгуугсан Эхийг хайрлагтун. Түүнийг хайрла, түүнтэй үргэлж ярилц, тэр чамайг надад авчрах болно, түүний ач тусын төлөө өдөр бүр би чамайг улам хайрлаж, олонтоо адислах болно.
Удахгүй дахин над руу буцаж ирэгтүн, чиний мэдэж чадахаас илүү ихийг, илүү олон хишиг ивээлийг би хүртээхийн учир энэ дэлхийг үгүйсгэсэн зүрх сэтгэлтэйгээр ирэгтүн. Энэрэл хайрынхаа олон билигт хишгээр зүрхийг чинь бялхаах тул зүрх сэтгэлээ авч ирэгтүн. Миний амар амгалан чамтай байх болтугай.
Эзэн биеийг магтаж дуулсугай!
Гүн утгат Эзэн биеийг
Магтаж дуулсугай.
Жавхлант Эзэн хаан
Үнэ хүнд цусаараа
Ертөнцийг золин авч
Эзэн тэнгэр тахив.
Зарлигаар бидний тулд
Бат охиноос мэндэлж
Хүмүүн дунд нийлэн сууж
Үгийн үрийг түгээн
Нэгэн насны аян замыг
Гайхамшгаар туулав.
Хүнд их үдэшлэгт
Ах дүү нартай сууж
Тогтоолд бичээстэй
Зарчим зарлигийг сахиад
Арван хоёр шавьдаа
Биеэ өгч хүртээв.
Махбодтой ариун үг
Талхыг мах болгож
Үзмийн шүүсийг цус болгон
Үзэгдээгүй гайхамшиг бүтээв
Итгэлийн гэрлээр
Шулуун сэтгэл батадмуй.
Ийм ариун нандин зүйлийг
Tantum ergo Sacramentum
Үзэж хүндэлмүй
Veneremur cernui
Тэрээр хуучин тогтоолыг
Et antiquum documentum
Шинэтгэн өөрчлөв
Novo cedat ritui:
Итгэлээр үргэлжилж
Praestet fides supplementum
Оюун мэдрэхүйд тусалмуй.
Sensuum defectui.
Төрөгч ба төрөгдөгч нарт
Genitori, Genitoque
Баяр хийгээд цэнгэл болтугай.
Laus et iubilatio,
Амар, хүнд, эрхэм хийгээд
Salus, honor, virtus quoque
Мөн бас сайшаал болтугай.
Sit et benedictio
Эцэг, Хүүгээс гарагч Сүнсэнд
Procedenti ab utroque
Адилаар магтагдтугай! Амэн.
Compar sit laudatio. Amen .
У. Эзэн минь, тa тэнгэрээс тэдэнд амин зуулга буулгaсaн буюу. (Ами. Улир. Аллэлуяа)
Н. Хaмaг цэнгэлээр дүүрэн aдислaлыг өгсөн буюу. (Ами. Улир. Аллэлуяа)
У. Залбирцгаая : Есүс Христ Эзэн минь, та тарчлалтынхаа дурсамж тэмдэглэлийг энэхүү гайхамшигт ариун нандин зүйлээр бидэнд үлдээсэн билээ. Бид танаас залбиран гуйж байна. Цагаатгалын үр шимийг ашид хүртэж болохын тул таны ариун бие ба эрдэнэт цусны гүн утгыг дээдлэх хишгийг бидэнд хайрлан соёрхоно уу. Та бол мөнхөд сууринд суугч, мөнхөд амьд байгч болой. Амэн.
Ерөөлтэй еэ, Тэнгэрбурхан ерөөлтэй еэ!
Ерөөлтэй еэ, түүний эрхэм дээд алдар ерөөлтэй еэ!
Ерөөлтэй еэ, үнэн Тэнгэрбурхан, үнэн хүн Есүс Христ ерөөлтэй еэ!
Ерөөлтэй еэ, Есүсийн нэр алдар ерөөлтэй еэ!
Ерөөлтэй еэ, түүний Ариун Нандин Зүрх ерөөлтэй еэ!
Ерөөлтэй еэ, түүний Эрдэнэт Цус ерөөлтэй еэ!
Ерөөлтэй еэ, тахилын ширээний Адислагдсан Ариун Нандин Зүйл дэх Есүс ерөөлтэй еэ!
Ерөөлтэй еэ, Ариун Сүнс тайтгаруулагч ерөөлтэй еэ!
Ерөөлтэй еэ, Христийн тэнсэлгүй Эх, туйлын ариун Мариа ерөөлтэй еэ!
Ерөөлтэй еэ, түүний язгуурын гэм нүгэлгүй бүрэлдэхүй ерөөлтэй еэ!
Ерөөлтэй еэ, түүний тэнгэрт залагдан алдаршихуй ерөөлтэй еэ!
Ерөөлтэй еэ, Эх бөгөөд Цэвэр Охин Мариагийн нэр алдар ерөөлтэй еэ!
Ерөөлтэй еэ, түүний бат журамт нөхөр Иосеф ерөөлтэй еэ!
Ерөөлтэй еэ, тэнгэр элч нар болон гэгээнтнүүдийн дундах Тэнгэрбурхан ерөөлтэй еэ!. Амэн.