Тэнгэр элчийн магтаал

Тэнгэрбурханы амин ганц Хүү хүмүүн бидний авралын төлөө бие махбод болсон гэдгийг эргэн санахын тулд энэхүү залбирлыг өглөө (6.00), өдөр дунд (12.00), орой (18.00) уншиж болно.
У. Эзэний Тэнгэр элч Мариад хэл хүргэжээ.
Н. Тэр нь Ариун Сүнсээр жирэмсэлжээ.
Амар амгалан Мариа минь ээ!

У. Миний бие Эзэний шивэгчин мөн буюу.
Н. Таны өгүүлснээр надад бүтэх болтугай.
Амар амгалан Мариа минь ээ!

У. Үг нь бие махбод болжээ.
Н. Тэрээр бидний дунд амьдарч байжээ.
Амар амгалан Мариа минь ээ!

У. Тэнгэрбурханы ариун Эх минь ээ!
Биднийг Христийн амлалтуудыг хүртэх зохистой болгохын тулд
Н. Та бидний төлөө гуйж залбирна уу.
Залбирцгаая :
Эзэн минь, Тэнгэр элчийн мэдүүлснээр Христ таны хүү бие махбод болсныг мэдэгч биднийг түүний тарчлалт хийгээд загалмайгаар амилалтын сүр жавхланд хүргэхийн тул бидний сэтгэлд та хишиг ивээлээ буулгаж хайрлана уу. Есүс Христ бидний Эзэнээр уламжлан тийн болтугай.
Н. Амэн.
Эцэг, Хүү, Ариун Сүнсэнд жавхланг эхэн цагт байсан мэт аливаа цагт болготугай. Амэн.