Пэнтикостын залбиралт ес

“Элч нар хэсэг эмэгтэйчүүд болон Есүсийн эх Мариа,
түүний дүү нарын хамт нэг санаагаар байнга
өөрсдийгөө залбиралд зориулж байв.”
(Үйлс 1:14)

Пэнтикостын залбиралт ес

Анхны өдөр эсвэл
Есүсийн амилалтын зургадугаар долоо хоногийн
Баасан гараг

Загалмайн тэмдэг
Эцэг, Хүү, Ариун Сүнсний алдраар. Амэн.
Магтаал
Амин зохиол бууж
Ард бидний сэтгэлийг
Ач тусаар гийгүүлж
Ариусган соёрхтугай!
Эцэг, Хөвгүүн хийгээд
Ариун Сүнсэнд жавхланг
Анхан цагт байсан мэт
Аливаа цагт болготугай! Амэн.
Библи судрын уншлага
Үйлс 18:9-18
Иохан 16:20-23
У. Та өөрийн Сүнсийг илгээгээд, тэд бүтээгдсэн
билээ.
Н. Та газрын өнгө төрхийг шинэчлэх болно. (Дуулал 104:30)
Ариун Сүнсний билигт хишгийн бясалгал: билиг
ухааны Сүнс

Аяа, билиг ухааны Сүнс минь. Та миний хамаг
санаа бодол, үг хэл, ажил үйлсийг удирдан зална уу.
Тиймийн тул би Тэнгэрбурханыг бүхнээс дээгүүр
хайрлах болно.

Аниргүй бясалгал

У. Цэвэр ариун Мариа, билиг ухааны сэнтий,
Н. Бидний төлөө залбираарай.
 
Даатгал залбирал
Тэнгэр дэх Эцэг минь ээ, Амар амгалан Мариа минь ээАлдаршуулал.

Унших залбирал
Аяа, Тэнгэрбурхан минь. Та Ариун Сүнсний гэгээн
гэрлээр сүсэгтнүүдийнхээ зүрх сэтгэлийг сурган
хүмүүжүүлсэн билээ. Энэхүү Ариун Сүнсээр
уламжлан бид үнэхээр билиг ухаантай болж, цаг
ямагт түүний тайтгаралд баясах болно хэмээн танаас
залбиран гуйж байна. Христ бидний Эзэнээр тийн
болтугай. Амэн.

Хоёрдугаар өдөр эсвэл
Есүсийн амилалтын зургадугаар долоо хоногийн
Бямба гараг

Загалмайн тэмдэг
Эцэг, Хүү, Ариун Сүнсний алдраар. Амэн.
Магтаал
Сайхан тэнгэрийн сэргээгч
Шагнасан амины булаг - та
Сайны зоригийн үндэс - та
Санаа сэтгэлийг бататгагч
Эцэг, Хөвгүүн хийгээд
Ариун Сүнсэнд жавхланг
Анхан цагт байсан мэт
Аливаа цагт болготугай! Амэн.
Библи судрын уншлага
Үйлс 18:18-28
Иохан 16:23-28
У. Та өөрийн Сүнсийг илгээгээд, тэд бүтээгдсэн
билээ.
Н. Та газрын өнгө төрхийг шинэчлэх болно. (Дуулал 104:30)
Ариун Сүнсний билигт хишгийн бясалгал: оюун
ухааны Сүнс

Аяа, оюун ухааны Сүнс минь. Та намайг сурган
хүмүүжүүлж, намайг соён гийгүүлнэ үү. Тиймийн
тул би итгэл бишрэлийнхээ дотор үл ганхан, харин
зүрх сэтгэлийн хийгээд оюун санааны үнэн их амар
амгаланг эдлэх болно.

Аниргүй бясалгал

У. Цэвэр ариун Мариа, амар амгалангийн хатан,
Н. Бидний төлөө залбираарай.

Даатгал залбирал
Тэнгэр дэх Эцэг минь ээ, Амар амгалан Мариа минь ээ,
Алдаршуулал.

Унших залбирал
Аяа, Тэнгэрбурхан минь. Та Ариун Сүнсний гэгээн
гэрлээр сүсэгтнүүдийнхээ зүрх сэтгэлийг сурган
хүмүүжүүлсэн билээ. Энэхүү Ариун Сүнсээр
уламжлан бид үнэхээр билиг ухаантай болж, цаг
ямагт түүний тайтгаралд баясах болно хэмээн танаас
залбиран гуйж байна. Христ бидний Эзэнээр тийн
болтугай. Амэн.

Гуравдугаар өдөр эсвэл
Пэнтикостын өмнө Ням гараг

Загалмайн тэмдэг
Эцэг, Хүү, Ариун Сүнсний алдраар. Амэн.
Магтаал
Та бол тэнгэрээс заяагдсан
Амлалтаар шагнагдсан
Ам хэлийг олон болгосон
Ариун долоон хишгийг шагнагч
Эцэг, Хөвгүүн хийгээд
Ариун Сүнсэнд жавхланг
Анхан цагт байсан мэт
Аливаа цагт болготугай! Амэн.
Библи судрын уншлага
А жил
Үйлс 1:12-14
1 Петр 4:13-16
Иохан 17:1-11
Б жил
Үйлс 1:15-17
1 Иохан 4:11-16
Иохан 17:11-19
В жил
Үйлс 7:55-60
Илчлэлт 22:12-14, 16-17, 20
Иохан 17:20-26
Есүсийн Тэнгэрт заларсан өдөр
Үйлс 1:1-11
Ефес 1:17-23
А жил Матай 28:16-20
Б жил Марк 16:15-20
В жил Лук 24:46-53
 
У. Та өөрийн Сүнсийг илгээгээд, тэд бүтээгдсэн
билээ.
Н. Та газрын өнгө төрхийг шинэчлэх болно. (Дуулал 104:30)
Ариун Сүнсний билигт хишгийн бясалгал: эрдэм
мэдлэгийн Сүнс

Аяа, эрдэм мэдлэгийн Сүнс минь. Хамаг зүйлсийн
гэрэл дотор тэдгээрийг хэрхэн харахыг та надад зааж
өгнө үү. Тиймийн тул би газар дэлхийн татагдах
зүйлст үл автах бөгөөд харин таны тэнгэрлэг
тайвшралыг цаг ямагт олох болно.
 
Аниргүй бясалгал
 
У. Цэвэр ариун Мариа, бидний баяр баясгалангийн
учир шалтгаан,
Н. Бидний төлөө залбираарай.

Даатгал залбирал
Тэнгэр дэх Эцэг минь ээ, Амар амгалан Мариа минь ээ,
Алдаршуулал.
Унших залбирал
Аяа, Тэнгэрбурхан минь. Та Ариун Сүнсний гэгээн
гэрлээр сүсэгтнүүдийнхээ зүрх сэтгэлийг сурган
хүмүүжүүлсэн билээ. Энэхүү Ариун Сүнсээр
уламжлан бид үнэхээр билиг ухаантай болж, цаг
ямагт түүний тайтгаралд баясах болно хэмээн танаас
залбиран гуйж байна. Христ бидний Эзэнээр тийн
болтугай. Амэн.
 
Дөрөвдүгээр өдөр эсвэл
Пэнтикостын өмнө Даваа гараг
 
Загалмайн тэмдэг
Эцэг, Хүү, Ариун Сүнсний алдраар. Амэн.
Магтаал
Гэрлийг сэтгэлд шатааж
Гэгээн энэрлийг хайрлаж
Гэмтэй махбодыг эмнэж
Хишиг эрдмээр бататга!
Эцэг, Хөвгүүн хийгээд
Ариун Сүнсэнд жавхланг
Анхан цагт байсан мэт
Аливаа цагт болготугай! Амэн.
Библи судрын уншлага
Үйлс 19:1-8
Иохан 16:29-33

У. Та өөрийн Сүнсийг илгээгээд, тэд бүтээгдсэн
билээ.
Н. Та газрын өнгө төрхийг шинэчлэх болно. (Дуулал 104:30)
Ариун Сүнсний билигт хишгийн бясалгал: зөв
зөвлөгөөний Сүнс

Аяа, зөв зөвлөгөөний Сүнс минь. Би таны удирдлагыг
үргэлжид эрж хайх ба та надад түүнийг хайрлан
соёрхоно уу. Тиймийн тул миний санаа бодол, ажил
үйлс, зөв зөвлөгөөгөөр илчлэгдэх бөгөөд хүмүүс
миний зөвлөгөөг сонсохын цагт би нинжин сэтгэлээр,
хянамж болгоомжтойгоор үнэн дотор Тэнгэрбурханы
дур тааллын ёсоор түүнийг илэрхийлэх болно.
 
Аниргүй бясалгал
 
У. Цэвэр ариун Мариа, зөв зөвлөгөөний Эх,
Н. Бидний төлөө залбираарай.
 
Даатгал залбирал
Тэнгэр дэх Эцэг минь ээ, Амар амгалан Мариа минь ээ,
Алдаршуулал.
Унших залбирал
Аяа, Тэнгэрбурхан минь. Та Ариун Сүнсний гэгээн
гэрлээр сүсэгтнүүдийнхээ зүрх сэтгэлийг сурган
хүмүүжүүлсэн билээ. Энэхүү Ариун Сүнсээр
уламжлан бид үнэхээр билиг ухаантай болж, цаг
ямагт түүний тайтгаралд баясах болно хэмээн танаас
залбиран гуйж байна. Христ бидний Эзэнээр тийн
болтугай. Амэн.

Тавдугаар өдөр эсвэл
Пэнтикостын өмнө Мягмар гараг
 
Загалмайн тэмдэг
Эцэг, Хүү, Ариун Сүнсний алдраар. Амэн.
Магтаал
Дайсныг хол хөөгөөд
Тайван жаргаланг шагнаад
Даган явах мөрийг заагаад
Тамын хорыг таниултугай!
Эцэг, Хөвгүүн хийгээд
Ариун Сүнсэнд жавхланг
Анхан цагт байсан мэт
Аливаа цагт болготугай! Амэн.
Библи судрын уншлага
Үйлс 19:1-8
Иохан 16:29-33
У. Та өөрийн Сүнсийг илгээгээд, тэд бүтээгдсэн
билээ.
Н. Та газрын өнгө төрхийг шинэчлэх болно. (Дуулал 104:30)
Ариун Сүнсний билигт хишгийн бясалгал: Хүчин
чадлын Сүнс

Аяа, хүчин чадлын Сүнс минь. Та миний мөхөс
байдлыг хүчирхэгжүүлнэ үү. Тиймийн тул би эрдэм
буян, ариун гэгээн зам мөр дэх алив тотгор түйтгэрээс
үүрд үл шантрах бөгөөд харин аж амьдралын элдэв
саад бэрхшээлийг дуулгавартайяа хүлээн авах болно.
 
Аниргүй бясалгал

У. Цэвэр ариун Мариа, тарчлагчдын хатан,
Н. Бидний төлөө залбираарай.
Даатгал залбирал
Тэнгэр дэх Эцэг минь ээ, Амар амгалан Мариа минь ээ,
Алдаршуулал.
Унших залбирал
Аяа, Тэнгэрбурхан минь. Та Ариун Сүнсний гэгээн
гэрлээр сүсэгтнүүдийнхээ зүрх сэтгэлийг сурган
хүмүүжүүлсэн билээ. Энэхүү Ариун Сүнсээр
уламжлан бид үнэхээр билиг ухаантай болж, цаг
ямагт түүний тайтгаралд баясах болно хэмээн танаас
залбиран гуйж байна. Христ бидний Эзэнээр тийн
болтугай. Амэн.
 
Зургадугаар өдөр эсвэл
Пэнтикостын өмнө Лхагва гараг
 
Загалмайн тэмдэг
Эцэг, Хүү, Ариун Сүнсний алдраар. Амэн.
Магтаал
Тэнгэр Эцэгийг таниул
Түүний Хөвгүүнийг угтуул
Тэр хоёроос гарсан Таны хамт
Тэргүүн дээдээр бишрүүлтүгэй!
Эцэг, Хөвгүүн хийгээд
Ариун Сүнсэнд жавхланг
Анхан цагт байсан мэт
Аливаа цагт болготугай! Амэн.
Библи судрын уншлага
Үйлс 20:17-27
Иохан 17:1-11
У. Та өөрийн Сүнсийг илгээгээд, тэд бүтээгдсэн
билээ.
Н. Та газрын өнгө төрхийг шинэчлэх болно. (Дуулал 104:30)
Ариун Сүнсний билигт хишгийн бясалгал: сүсэг
бишрэлийн Сүнс

Аяа, сүсэг бишрэлийн Сүнс минь. Та Тэнгэрбурхан
болох тэнгэрлэг Эцэгт үзүүлэх зохистой ачлалыг
болон бүх хүмүүсийг хайрлах ахан дүүсийн элбэрэл
хайрыг миний сүнсэнд хайрлана уу. Тиймийн тул
би Тэнгэрбурхан ба хөршийн үйлчилгээнд сэтгэл
ханамжтай байх болно.
 
Аниргүй бясалгал
 
У. Цэвэр ариун Мариа, бидний Эх,
Н. Бидний төлөө залбираарай.
Даатгал залбирал
Тэнгэр дэх Эцэг минь ээ, Амар амгалан Мариа минь ээ,
Алдаршуулал.
Унших залбирал
Аяа, Тэнгэрбурхан минь. Та Ариун Сүнсний гэгээн
гэрлээр сүсэгтнүүдийнхээ зүрх сэтгэлийг сурган
хүмүүжүүлсэн билээ. Энэхүү Ариун Сүнсээр
уламжлан бид үнэхээр билиг ухаантай болж, цаг
ямагт түүний тайтгаралд баясах болно хэмээн танаас
залбиран гуйж байна. Христ бидний Эзэнээр тийн
болтугай. Амэн.
 
Долдугаар өдөр эсвэл
Пэнтикостын өмнө Пүрэв гараг
 
Загалмайн тэмдэг
Эцэг, Хүү, Ариун Сүнсний алдраар. Амэн.
Магтаал
Тэнгэрлэг Сүнс буугтун!
Тэнгэрлэг гэгээн туяагаа
Тэнгэрээс та явуулагтун!
Бядуучуудын Эцэг буугтун!
Билгийг Түгээгч буугтун!
Сэтгэлийн Гэгээ буугтун!
Библи судрын уншлага
Үйлс 22:30; 23:6-11
Иохан 17:20-26
У. Та өөрийн Сүнсийг илгээгээд, тэд бүтээгдсэн
билээ.
Н. Та газрын өнгө төрхийг шинэчлэх болно. (Дуулал 104:30)
Ариун Сүнсний билигт хишгийн бясалгал: эмээх
айдсын Сүнс

Аяа, эмээх айдсын Сүнс минь. Та Тэнгэрбурханы сүр
жавхланг надад ухамсарлуулна уу. Та амин хувиа
бодсон хүсэл хийгээд хорон муу ажил үйлсээс
намайг хамгаална уу. Тиймийн тул би цэвэр
ариун зүрх сэтгэл ба даруу номхон зангаар
Тэнгэрбурхан болон бусад хүмүүст үйлчлэх болно.
 
Аниргүй бясалгал
 
У. Цэвэр ариун Мариа, Христийн сүсэгтнүүдийн
туслагч,
Н. Бидний төлөө залбираарай.
Даатгал залбирал
Тэнгэр дэх Эцэг минь ээ, Амар амгалан Мариа минь ээ,
Алдаршуулал.
Унших залбирал
Аяа, Тэнгэрбурхан минь. Та Ариун Сүнсний гэгээн
гэрлээр сүсэгтнүүдийнхээ зүрх сэтгэлийг сурган
хүмүүжүүлсэн билээ. Энэхүү Ариун Сүнсээр
уламжлан бид үнэхээр билиг ухаантай болж, цаг
ямагт түүний тайтгаралд баясах болно хэмээн танаас
залбиран гуйж байна. Христ бидний Эзэнээр тийн
болтугай. Амэн.
 
Наймдугаар өдөр эсвэл
Пэнтикостын өмнө Баасан гараг
 
Загалмайн тэмдэг
Эцэг, Хүү, Ариун Сүнсний алдраар. Амэн.
Магтаал
Сайхнаас сайхан сэргээгч
Сүнсний эрхэм гийчин
Сайхан таатай сэрүүцэл
Хөдөлмөрлөхийн цагт амралт
Халууцахын цагт хүлцэл
Харуусахын цагт тайвшрал
Библи судрын уншлага
Үйлс 25:13-21
Иохан 21:15-19
У. Та өөрийн Сүнсийг илгээгээд, тэд бүтээгдсэн
билээ.
Н. Та газрын өнгө төрхийг шинэчлэх болно. (Дуулал 104:30)
Ариун Сүнсний билигт хишгийн бясалгал
Аяа, тэнгэрлэг Тайтгаруулагч минь. Гаслан зовлонтой
бид чинь тандаа очиж яваа юм. Бидний цагаатгагч
Есүсийн алдраар та бидэнд туслаж, биднийг шаналал
зовуурь дотор тайвшруулна уу.
 
Аниргүй бясалгал
 
У. Цэвэр ариун Мариа, тарчлагчдын хатан,
Н. Бидний төлөө залбираарай.
Даатгал залбирал
Тэнгэр дэх Эцэг минь ээ, Амар амгалан Мариа минь ээ,
Алдаршуулал.
Унших залбирал
Аяа, Тэнгэрбурхан минь. Та Ариун Сүнсний гэгээн
гэрлээр сүсэгтнүүдийнхээ зүрх сэтгэлийг сурган
хүмүүжүүлсэн билээ. Энэхүү Ариун Сүнсээр
уламжлан бид үнэхээр билиг ухаантай болж, цаг
ямагт түүний тайтгаралд баясах болно хэмээн танаас
залбиран гуйж байна. Христ бидний Эзэнээр тийн
болтугай. Амэн.
 
Есдүгээр өдөр эсвэл
Пэнтикостын өмнө Бямба гараг
 
Загалмайн тэмдэг
Эцэг, Хүү, Ариун Сүнсний алдраар. Амэн.
Магтаал
Аяа, тэнсэлгүй гэрэл
Алив сүсэгтний сэтгэлийг
Аятайхнаар та гийгүүлэгтүн!
Таны хүчин чадалгүйгээр
Гэм нүгэлгүй, амьд
Амьтан гэж байдаггүй
Библи судрын уншлага
Үйлс 28:16-20
Иохан 21:20-25
У. Та өөрийн Сүнсийг илгээгээд, тэд бүтээгдсэн
билээ.
Н. Та газрын өнгө төрхийг шинэчлэх болно. (Дуулал 104:30)
Ариун Сүнсний билигт хишгийн бясалгал:
үнэний Сүнс

Аяа, үнэний Сүнс, Ариун Сүнс минь. Та бидний
зүрх сэтгэлд бууж ирээд, гэгээн гэрлийнхээ туяагаар
бүх хүмүүсийг гийгүүлнэ үү. Тиймийн тул тэд итгэл
бишрэлийнхээ нэгдлээр таны дур таалалд нийцэх болно.