Ангилал
Ерийн залбирлууд (16) Христийн шашны хураангуй номлол сургаал (18) Итгэл Бишрэлийн Үг (2) Ариун Гурвал (5) Эцэг Тэнгэрбурхан (7) Хүү Тэнгэрбурхан (23) Ариун Сүнс Тэнгэрбурхан (6) Шашны ёслол үйлдэх нь, үндсэн ёслол (31) Библи судрын магтаал (13) Монгол магтаал (23) Төгс Жаргалт Цэвэр Охин Мариа (15) Иосеф гэгээнтэн (2) Тэнгэр элч (3) Тэнгэрбурханы гэгээнтнүүд (8) Төрөл бүрийн шалтгааны даатгал залбирал (27) Мацаг барих ба Тэвчихүй Адислал (16) Төрөл бүрийн шалтгаанд зориулагдсан 10 залбиралт ес
Зогсолтод зориулсан даатгал залбирал
Бэлтгэх залбирал
Аяа, Ариун Нандин Гурвал минь. Таны тэнгэрлэг
сүр жавхлан, бидний цагаатгалын дурсамж, миний
гэм нүглийн өршөөлийн төлөө зориулагдсан бөгөөд
үхэгсдэд мөнх нойр, үлдэгсдэд хишиг ивээл, бүгдэд
сүр жавхланг хүртээхийн тул бидний Есүс Христийн
гавьяа болон Төгс Жаргалт Цэвэр Охин Мариа, хамаг
гэгээнтнүүдтэй нэгдэж, танд өргөн барих энэхүү
үйлчилгээг минь та хүлээн авна уу.
Аяа, Төгс Жаргалт Гурвал минь. Танд магтаал,
хүндлэл болон жавхланг үүрд мөнхөд болготугай.
Aмэн.
У. Аяа, Тэнгэрбурхан минь, надад дэм үзүүлнэ үү
Н. Аяа, Эзэн минь, надад түргэн тусална уу
Эцэг, Хүү, Ариун Сүнсэнд жавхланг эхэн цагт
байсан мэт аливаа цагт болготугай. Амэн.
Нэгдүгээр зогсолт
Тэнд Есүсийг цаазаар авч байна.
Таныг тамын мөнхийн ял шийтгэлээс ангижруулахын
тулд тэрээр энэхүү шударга бус шүүхийн шийдвэрийг
хүлээн авав.
Шад бадаг
Зөв санаа бодлоор бус, харин өөрсдийн санаа бодлоор
Есүст үл итгэгчид нь:
“Түүний үйлс бидний эсрэг тул зөв шударга хүнийг
буруутгацгаая. Тэрээр Тэнгэрбурханы билиг
ухаантай хэмээн баталж, өөрийгөө Тэнгэрбурханы
Хүү гэж нэрлэдэг болохоор түүний үг үнэн эсэхийг
үзэцгээе, хэрвээ тэр үнэхээр Тэнгэрбурханы Хүү мөн
бол түүнийг өөрсдийн гараас чөлөөлцгөөе: түүнд
цаазаар авах ял онооё” гэв.
Эзэн минь, биднийг өршөөгөөрэй.
Христ минь, биднийг өршөөгөөрэй.
Эзэн минь, биднийг өршөөгөөрэй.
Тэнгэр дэх Эзэн минь, Амар амгалан Мариа минь ээ.
У. Тэнгэрбурхан өөрийн Хүүг цаазын ялаас үл
хэлтрүүлсэн,
Н. Харин тэрээр бид болон бүгдийн төлөө Хүүгээ
өргөн барив.
У. Тэрээр зөвшөөрсөн болохоор өөрийгөө өргөн
барьсан бөгөөд,
Н. Ам нээгээгүй.
У. Эзэн минь, миний залбирлыг сонордоно уу.
Н. Гуйлт минь танд хүрээсэй.
Залбирцгаая:
Аяа, Есүс Христ Эзэн минь. Та тэнгэр дэх Эцэгийнхээ
өврөөс дэлхийд буусан бөгөөд бидний гэм нүглүүдийг
уучлан өршөөхийн тулд эрдэнэт цусаа урсгасан
болохоор шүүлтийн өдөр таны баруун талд зогсоод,
“Адислалт минь, нааш ир” гэхийг тань сонсох
зохистой нэгэн болготугай хэмээн бид танаас дорд
сэтгэлээр залбиран гуйж байна. Та Тэнгэрбурхан
Эцэг болон Ариун Сүнсний хамт оршигч, та бол
Эцэг ба Ариун Сүнсний хамт үүрд мөнхөд оршиж,
хаанчилдаг Тэнгэрбурхан билээ. Амэн.
Хоёрдугаар зогсолт
Тэнд Есүст загалмайг үүрүүлж байна.
“Тариачин миний нурууг анжсаар хагалав.” (Дуулал 129)
Шад бадаг
Аяа, Хаан минь. Зөвхөн та бидний гэм нүглийг
нигүүлсдэг бөгөөд Эцэгтээ дуулгавартай байж,
нядлагдах зөөлөн хурга мэт цовдлуулахаар энэхэн
замд оров.
Танд жавхлан, Хосанна! Танд бадрал ба ялалт, танд
өндөр магтаал ба хүндлэлийн титэм байх болтугай.
Эзэн минь, биднийг өршөөгөөрэй.
Христ минь, биднийг өршөөгөөрэй.
Эзэн минь, биднийг өршөөгөөрэй.
Тэнгэр дэх Эзэн минь, Амар амгалан Мариа минь ээ.
У. Бидний амар амгалангийн төлөө гэсгээлт түүн
дээр байсан бөгөөд,
Н. Түүний шарх биднийг илаарьшуулдаг юм.
У. Эзэн түүнд бидний болон бүгдийн шударга бус
явдлыг үүрүүлэв.
Н. Ард түмний гэмийн харгайгаар түүнийг жанчив.
У. Эзэн минь, залбирлыг минь сонордоно уу.
Н. Гуйлт минь танд хүрээсэй.
Залбирцгаая:
Аяа, Есүс Христ Эзэн минь. Та тэнгэр дэх Эцэгийнхээ
өврөөс дэлхийд буусан бөгөөд бидний гэм нүглүүдийг
уучлан өршөөхийн тулд эрдэнэт цусаа урсгасан
болохоор шүүлтийн өдөр таны баруун талд зогсоод,
“Адислалт минь, нааш ир” гэхийг тань сонсох
зохистой нэгэн болготугай хэмээн бид танаас дорд
сэтгэлээр залбиран гуйж байна. Та Тэнгэрбурхан
Эцэг болон Ариун Сүнсний хамт оршигч, та бол
Эцэг ба Ариун Сүнсний хамт үүрд мөнхөд оршиж,
хаанчилдаг Тэнгэрбурхан билээ. Амэн.
Гуравдугаар зогсолт
Тэнд Есүс анх удаа загалмайн модонд бүдрэн
унаж байна.
Тэрээр үгийнхээ хүчин чадлаар бүгдийг үүрсэн тул
түүнийг унагаасан бидний гэм нүглийн жин ямархан
хүнд байсан бол!
Шад бадаг
Бидний Эзэн үхэлд төдийгүй загалмайн үхэлд хүртэл
өөрийгөө дорд үзэв. Тиймийн тул Тэнгэрбурхан
түүнийг үлэмжийн дээдээр өргөмжилсөн бөгөөд
аливаа нэрсээс дээд алдрыг түүнд соёрхов.
Эзэн минь, биднийг өршөөгөөрэй.
Христ минь, биднийг өршөөгөөрэй.
Эзэн минь, биднийг өршөөгөөрэй.
Тэнгэр дэх Эзэн минь, Амар амгалан Мариа минь ээ.
У. Үнэндээ тэрээр өөрөө бидний гэм согогийг үүрсэн
бөгөөд,
Н. Тэрээр өөрөө бидний гашуун зовлонг үүрэв.
У. Бидний шударга бус явдлын улмаас тэр гэмтэв.
Н. Бидний гэм нүглийн улмаас тэр шархдав.
У. Эзэн минь, залбирлыг минь сонордоно уу.
Н. Гуйлт минь танд хүрээсэй.
Залбирцгаая:
Аяа, Есүс Христ Эзэн минь. Та тэнгэр дэх Эцэгийнхээ
өврөөс дэлхийд буусан бөгөөд бидний гэм нүглүүдийг
уучлан өршөөхийн тулд эрдэнэт цусаа урсгасан
болохоор шүүлтийн өдөр таны баруун талд зогсоод,
“Адислалт минь, нааш ир” гэхийг тань сонсох
зохистой нэгэн болготугай хэмээн бид танаас дорд
сэтгэлээр залбиран гуйж байна. Та Тэнгэрбурхан
Эцэг болон Ариун Сүнсний хамт оршигч, та бол
Эцэг ба Ариун Сүнсний хамт үүрд мөнхөд оршиж,
хаанчилдаг Тэнгэрбурхан билээ. Амэн.
Дөрөвдүгээр зогсолт
Тэнд Цэвэр Охин, Иохан гэгээнтэн нар
Есүстэй уулзаж байна.
Есүсийг хар даа. Эх ба хайрт Шавийн зүрх сэтгэлийг
жадласан үйлт жад ямархан хурц байсан бол!
Тэрээр өөрийн доторх өрөвдөл нигүүлслийн зовлонг
хэрхэн мэдэрч байсан бол!
Шад бадаг
Аяа, энэхүү замаар яваа хүмүүс ээ! Та нар миний
эдэлсэн гаслан зовлонгийн адилаар тийм гаслан
зовлон байхыг үзээд, эргэцүүлцгээгээрэй. Үүний
учир би уйлж байгаа бөгөөд миний нүднээс ус
гоожиж байна. Учир нь, миний сүнсний тайвшрал
болох тайтгаруулагч минь надаас хол байна. Өстөн
дайснууд дийлсэн болохоор хүүгийнхээ шаналлын
өмнө уйлснаас болж нүд минь яргаж, дотор минь
зүсэгдэж, элэг минь эмтэрч байна.
Эзэн минь, биднийг өршөөгөөрэй.
Христ минь, биднийг өршөөгөөрэй.
Эзэн минь, биднийг өршөөгөөрэй.
Тэнгэр дэх Эзэн минь, Амар амгалан Мариа минь ээ.
У. Таны гаслан зовлон гүн далайн адил болов.
Н. Хэн таныг илаарьшуулж чадах вэ?
У. Таны сүнс хүртэл илдэнд нэвт сүлбэгджээ.
Н. Тиймийн тул олон түмний зүрхний санаа бодол
илчлэгдэв.
У. Эзэн минь, залбирлыг минь сонордоно уу.
Н. Гуйлт минь танд хүрээсэй.
Залбирцгаая:
Аяа, Есүс Христ Эзэн минь. Та тэнгэр дэх Эцэгийнхээ
өврөөс дэлхийд буусан бөгөөд бидний гэм нүглүүдийг
уучлан өршөөхийн тулд эрдэнэт цусаа урсгасан
болохоор шүүлтийн өдөр таны баруун талд зогсоод,
“Адислалт минь, нааш ир” гэхийг тань сонсох
зохистой нэгэн болготугай хэмээн бид танаас дорд
сэтгэлээр залбиран гуйж байна. Та Тэнгэрбурхан
Эцэг болон Ариун Сүнсний хамт оршигч, та бол
Эцэг ба Ариун Сүнсний хамт үүрд мөнхөд оршиж,
хаанчилдаг Тэнгэрбурхан билээ. Амэн.
Тавдугаар зогсолт
Тэнд Курений Симонд загалмайг үүрүүлж байна.
Түүнд Есүсийн загалмайг үүрүүлэхээр албадсан
болохоор загалмайг эрхгүй үүрэх болсон түүний
гавьяа юутай өндөр вэ! Та Есүсийн загалмайг
үүрэхэд бэлэн байна уу?
Шад бадаг
Бид Есүс Христ бидний Эзэний загалмайн дотор
алдаршиж болно, учир нь түүний дотор аж амьдрал
ба амь амилалт болох бидний аврал байдаг бөгөөд
түүгээр уламжлан тэрээр биднийг аварч, биднийг
чөлөөлдөг юм.
Эзэн минь, биднийг өршөөгөөрэй.
Христ минь, биднийг өршөөгөөрэй.
Эзэн минь, биднийг өршөөгөөрэй.
Тэнгэр дэх Эзэн минь, Амар амгалан Мариа минь ээ.
У. Би зөвхөн Есүс Христ бидний Эзэний загалмайн
дотор алдарших болтугай.
Н. Түүгээр уламжлан надад дэлхийг цовдлуулсан ба
дэлхийд намайг цовдлуулав.
У. Аяа, итгэлт загалмай минь, үнэ цэнэтэй мод минь.
Н. Таны адилаар навч, цэцэг, нахиаг ургуулдаг ой
мод гэж байхгүй.
У. Эзэн минь, залбирлыг минь сонордоно уу.
Н. Гуйлт минь танд хүрээсэй.
Залбирцгаая:
Аяа, Есүс Христ Эзэн минь. Та тэнгэр дэх Эцэгийнхээ
өврөөс дэлхийд буусан бөгөөд бидний гэм нүглүүдийг
уучлан өршөөхийн тулд эрдэнэт цусаа урсгасан
болохоор шүүлтийн өдөр таны баруун талд зогсоод,
“Адислалт минь, нааш ир” гэхийг тань сонсох
зохистой нэгэн болготугай хэмээн бид танаас дорд
сэтгэлээр залбиран гуйж байна. Та Тэнгэрбурхан
Эцэг болон Ариун Сүнсний хамт оршигч, та бол
Эцэг ба Ариун Сүнсний хамт үүрд мөнхөд оршиж,
хаанчилдаг Тэнгэрбурхан билээ. Амэн.
Зургадугаар зогсолт
Тэнд Вероника Есүстэй уулзаж байна.
Христийн нүүрнээс Вероника ямар ариухан тунгалаг
толийг авсан бэ! Та өөрийн дүрсийг энэхүү толинд
харна уу?
Шад бадаг
Үзвээс, түүнд хэлбэр дүрс, цог жавхлан алга. Түүнийг
харъя гэвч бидний анхаарлыг татахуйц дүр төрх
түүнд алга. Тэрээр үзэн ядагдаж, хүмүүст орхигдов.
Тэрээр уй гашууны хүн бөгөөд өвчин зовлонг мэдсэн.
Бид түүнээс нүүрээ буруулсан. Тэрээр үзэн ядагдаж,
бид түүнийг үл хүндэтгэсэн.
Хүмүүсийн дунд түүний үзэмж жавхаа, түүний
хэлбэр дүрс суу алдаргүй байсан атал тэрээр өөрөө
хүмүүсийн хөвгүүдийн өмнө гоо сайхны хэлбэр дүрс
болсон бөгөөд түүний шархаар бид илаарьшсан.
(харьцуул. Исаиа 53:2-4).
Эзэн минь, биднийг өршөөгөөрэй.
Христ минь, биднийг өршөөгөөрэй.
Эзэн минь, биднийг өршөөгөөрэй.
Тэнгэр дэх Эзэн минь, Амар амгалан Мариа минь ээ.
У. Тэнгэрбурхан Эзэн минь, биднийг сэргээнэ үү.
Н. Та өөрийн нүүр царайг бидэнд үзүүлнэ үү. Тэгвэл
бид аврагдах болно.
У. Та өөрийн нүүр царайг биднээс бүү буруулаач.
Н. Та өөрийн уур хилэн дээр зардсаа бүү орхиоч.
У. Эзэн минь, залбирлыг минь сонордоно уу.
Н. Гуйлт минь танд хүрээсэй.
Залбирцгаая:
Аяа, Есүс Христ Эзэн минь. Та тэнгэр дэх Эцэгийнхээ
өврөөс дэлхийд буусан бөгөөд бидний гэм нүглүүдийг
уучлан өршөөхийн тулд эрдэнэт цусаа урсгасан
болохоор шүүлтийн өдөр таны баруун талд зогсоод,
“Адислалт минь, нааш ир” гэхийг тань сонсох
зохистой нэгэн болготугай хэмээн бид танаас дорд
сэтгэлээр залбиран гуйж байна. Та Тэнгэрбурхан
Эцэг болон Ариун Сүнсний хамт оршигч, та бол
Эцэг ба Ариун Сүнсний хамт үүрд мөнхөд оршиж,
хаанчилдаг Тэнгэрбурхан билээ. Амэн.
Долдугаар зогсолт
Тэнд Есүс шүүхийн хаалганы өмнө
бүдрэн унаж байна.
Эцсийн шүүлтийн өдөр та түүний өмнө хэрхэн
зогсож чадах вэ?
Шад бадаг
Тэд намайг үл итгэгчдийн гарт орхиж, шударга бус
хүмүүсийн дунд хаясан бөгөөд тэд сүнсийг минь
нигүүлсээгүй. Бяртай эрчүүд намайг хүрээлж,
аваргын дүрээр миний өмнө зогсоод, догшин
харцаар над руу ширтсэн бөгөөд намайг харгисаар
ташуурдаж, намайг басамжилсан.
Эзэн минь, биднийг өршөөгөөрэй.
Христ минь, биднийг өршөөгөөрэй.
Эзэн минь, биднийг өршөөгөөрэй.
Тэнгэр дэх Эзэн минь, Амар амгалан Мариа минь ээ.
У. Би бол өт, хүн биш!
Н. Би бол хүмүүсийн буруутгал бөгөөд ард олонд
жигшигдсэн юм. (Дуулал 22)
У. Намайг хардаг бүхэн намайг тохуурхан инээдэг.
Н. Тэд уруулаа нээж, толгойгоо сэгсэрдэг. (Дуулал 22)
У. Эзэн минь, залбирлыг минь сонордоно уу.
Н. Гуйлт минь танд хүрээсэй.
Залбирцгаая:
Аяа, Есүс Христ Эзэн минь. Та тэнгэр дэх Эцэгийнхээ
өврөөс дэлхийд буусан бөгөөд бидний гэм нүглүүдийг
уучлан өршөөхийн тулд эрдэнэт цусаа урсгасан
болохоор шүүлтийн өдөр таны баруун талд зогсоод,
“Адислалт минь, нааш ир” гэхийг тань сонсох
зохистой нэгэн болготугай хэмээн бид танаас дорд
сэтгэлээр залбиран гуйж байна. Та Тэнгэрбурхан
Эцэг болон Ариун Сүнсний хамт оршигч, та бол
Эцэг ба Ариун Сүнсний хамт үүрд мөнхөд оршиж,
хаанчилдаг Тэнгэрбурхан билээ. Амэн.
Наймдугаар зогсолт
Тэнд эмэгтэйчүүд Есүсийн төлөө
гашуудан уйлж байна.
Дэлхийн зүйлс алдагдсанаас илүүтэй гэм нүглээс
болсон таны гашуудлын нулимс хэзээ гарах вэ?
Шад бадаг
Иерусалимын охид оо, миний төлөө уйлахаа боль.
Харин өөрсдийнхөө төлөө, хүүхдүүдийнхээ төлөө
уйл. Үзэгтүн. “Хүүсэр эмэгтэй болон хэзээ ч
хүүхэд тээж байгаагүй хэвлий, мөн хэзээ ч хөхүүлж
байгаагүй хөх нь ерөөлтэй еэ гэж хэлэгдэх өдрүүд
ирж байна. Тэгээд тэд ууланд хандан “Бидэн дээр
уна”, толгодод “Биднийг нөмрөөч” гэх болно. Хэрэв
тэд эдгээр ногоон модонд үйлддэг бол хуурай модонд
тэгвэл юу болох билээ? гэв.” (Лук 23:28-31)
Эзэн минь, биднийг өршөөгөөрэй.
Христ минь, биднийг өршөөгөөрэй.
Эзэн минь, биднийг өршөөгөөрэй.
Тэнгэр дэх Эзэн минь, Амар амгалан Мариа минь ээ.
У. Бидний амин амьсгал болох Христ Эзэн
Н. Бидний гэм нүгэлд олзлогдож байна.
У. Бидний толгойн титэм унасан
Н. Бид гэм нүглийнхээ улмаас золгүй байна.
У. Эзэн минь, залбирлыг минь сонордоно уу.
Н. Гуйлт минь танд хүрээсэй.
Залбирцгаая:
Аяа, Есүс Христ Эзэн минь. Та тэнгэр дэх Эцэгийнхээ
өврөөс дэлхийд буусан бөгөөд бидний гэм нүглүүдийг
уучлан өршөөхийн тулд эрдэнэт цусаа урсгасан
болохоор шүүлтийн өдөр таны баруун талд зогсоод,
“Адислалт минь, нааш ир” гэхийг тань сонсох
зохистой нэгэн болготугай хэмээн бид танаас дорд
сэтгэлээр залбиран гуйж байна. Та Тэнгэрбурхан
Эцэг болон Ариун Сүнсний хамт оршигч, та бол
Эцэг ба Ариун Сүнсний хамт үүрд мөнхөд оршиж,
хаанчилдаг Тэнгэрбурхан билээ. Амэн.
Есдүгээр зогсолт
Тэнд Есүс сүүлчийн удаа Гавал толгой дээр
бүдрэн унаж байна.
Бидний гэм нүгэл Есүсийг хэдэнтээ дарамтласан бол?
Шад бадаг
Аяа ард олон минь. Би та нарт юу хийсэн бэ? Би та
нарыг яаж гомдоосон бэ? Надад хариулаач!
Би та нарыг Египет нутгаас удирдсан, харин та нар
намайг Загалмайн гэсгээл хүртэл удирдав.
Би та нарыг дөчин жилийн турш маннагаар тэжээсэн,
харин та нар намайг цохилт, ташуураар дайлав.
Би та нарт хааны очирт таягийг өргөн барьсан, харин
та нар намайг өргөст титэмд өргөмжлөв.
Үйлдээгүй зүйлсийнхээ дундаас би та нарын төлөө
юуг дутуу хийсэн бэ?
Эзэн минь, биднийг өршөөгөөрэй.
Христ минь, биднийг өршөөгөөрэй.
Эзэн минь, биднийг өршөөгөөрэй.
Тэнгэр дэх Эзэн минь, Амар амгалан Мариа минь ээ.
У. Тэрээр нядлагдах хурга мэт болно.
Н. Тэрээр хяргагчийн өмнө дуугарахгүй хонь мэт
болно. (Исаиа 53:7)
У. Түүний ард олон амьд байхын тул
Н. Тэрээр амьсгал хураасан.
У. Эзэн минь, залбирлыг минь сонордоно уу.
Н. Гуйлт минь танд хүрээсэй.
Залбирцгаая:
Аяа, Есүс Христ Эзэн минь. Та тэнгэр дэх
Эцэгийнхээ өврөөс дэлхийд буусан бөгөөд бидний
гэм нүглүүдийг уучлан өршөөхийн тулд эрдэнэт
цусаа урсгасан болохоор шүүлтийн өдөр таны баруун
талд зогсоод, “Адислалт минь, нааш ир” гэхийг тань
сонсох зохистой нэгэн болготугай хэмээн бид танаас
дорд сэтгэлээр залбиран гуйж байна. Та Тэнгэрбурхан
Эцэг болон Ариун Сүнсний хамт оршигч, та бол
Эцэг ба Ариун Сүнсний хамт үүрд мөнхөд оршиж,
хаанчилдаг Тэнгэрбурхан билээ. Амэн.
Аравдугаар зогсолт
Тэнд Есүсийг цөс ба цуугаар ундаалж байна.
Та ядуучуудад хэчнээн ширүүн хэрцгийгээр ханддаг
юм бэ? Тэдэнд хэрхэн ханддагийнхаа адилаар та
Есүст тийн үйлддэг.
Шад бадаг
Аяа ард олон минь. Би та нарт юу хийсэн бэ? Би та
нарыг яаж гомдоосон бэ? Надад хариулаач!
Би та нарыг боолчлолын нутгаас амласан газар луу
удирдсан, харин та нар эцгийн өврөөс буусан намайг
Загалмай дээр үхэл хүртэл удирдав.
Би та нарыг өөрийн шилдэг усан үзмийн талбай
болгосон, харин та нар намайг хэтэрхий уй гашуут
нэгэн болгов.
Би та нарыг авралын хадны усаар ундаалсан, харин
та нар намайг цөс ба цуугаар ундаалав.
Үйлдээгүй зүйлсийнхээ дундаас би та нарын төлөө
юуг дутуу хийсэн бэ?
Эзэн минь, биднийг өршөөгөөрэй.
Христ минь, биднийг өршөөгөөрэй.
Эзэн минь, биднийг өршөөгөөрэй.
Тэнгэр дэх Эзэн минь, Амар амгалан Мариа минь ээ.
У. Миний хүч шаазангийн хэлтэрхий шиг бутарч,
Н. Миний хэл түүшиндээ наалдсан. (Дуулал 22)
У. Тэд намайг цөсөөр дайлж.
Н. Тэд миний цангааг цуугаар тайлав.
У. Эзэн минь, залбирлыг минь сонордоно уу.
Н. Гуйлт минь танд хүрээсэй.
Залбирцгаая:
Аяа, Есүс Христ Эзэн минь. Та тэнгэр дэх Эцэгийнхээ
өврөөс дэлхийд буусан бөгөөд бидний гэм нүглүүдийг
уучлан өршөөхийн тулд эрдэнэт цусаа урсгасан
болохоор шүүлтийн өдөр таны баруун талд зогсоод,
“Адислалт минь, нааш ир” гэхийг тань сонсох
зохистой нэгэн болготугай хэмээн бид танаас дорд
сэтгэлээр залбиран гуйж байна. Та Тэнгэрбурхан
Эцэг болон Ариун Сүнсний хамт оршигч, та бол
Эцэг ба Ариун Сүнсний хамт үүрд мөнхөд оршиж,
хаанчилдаг Тэнгэрбурхан билээ. Амэн.
Арван нэгдүгээр зогсолт
Тэнд Есүсийг аймшигт хадаасаар хадаж байна.
Таныг хайрласнаараа Есүсийн гинжин хэлхээ ямар
хүчтэй вэ! Түүнийг хайрласнаараа таны гинжин
хэлхээ хэчнээн хүчтэй вэ?
Шад бадаг
Аяа ард олон минь, би та нарт юу хийсэн бэ?
Би та нарыг агуу хүчин чадлаар өргөмжилсөн, харин
та нар намайг Загалмайн дүүжлүүрт өлгөв.
Би та нарыг үндэстнүүдийн дундаас аугаа болгосон,
харин та нар намайг басамжлалт болгов.
Би та нарын өмнө Улаан тэнгисийг нээсэн, харин та
нар миний хажуу хавиргыг жадаар нээв.
Үйлдээгүй зүйлсийнхээ дундаас би та нарын төлөө
юуг дутуу хийсэн бэ?
Эзэн минь, биднийг өршөөгөөрэй.
Христ минь, биднийг өршөөгөөрэй.
Эзэн минь, биднийг өршөөгөөрэй.
Тэнгэр дэх Эзэн минь, Амар амгалан Мариа минь ээ.
У. Таны мутрын эдгээр шарх юу вэ?
Н. Түүгээр намайг хайрладаг хүмүүсийн гэрт би
шархдсан байв.
У. Тэд миний гар, хөлийг нэвт хатгав.
Н. Тэд миний ясыг тоолов. (Дуулал 22)
У. Эзэн минь, залбирлыг минь сонордоно уу.
Н. Гуйлт минь танд хүрээсэй.
Залбирцгаая:
Аяа, Есүс Христ Эзэн минь. Та тэнгэр дэх Эцэгийнхээ
өврөөс дэлхийд буусан бөгөөд бидний гэм нүглүүдийг
уучлан өршөөхийн тулд эрдэнэт цусаа урсгасан
болохоор шүүлтийн өдөр таны баруун талд зогсоод,
“Адислалт минь, нааш ир” гэхийг тань сонсох
зохистой нэгэн болготугай хэмээн бид танаас дорд
сэтгэлээр залбиран гуйж байна. Та Тэнгэрбурхан
Эцэг болон Ариун Сүнсний хамт оршигч, та бол
Эцэг ба Ариун Сүнсний хамт үүрд мөнхөд оршиж,
хаанчилдаг Тэнгэрбурхан билээ. Амэн.
Арван хоёрдугаар зогсолт
Тэнд Есүс загалмай дээр амьсгал хурааж байна.
Есүс амьсгал хураахдаа юу хэлсэн, юу хийснийг
эргэцүүлье. Та түүний үйлдсэний адилаар амьсгал
хураах болтугай.
Шад бадаг
Үзвээс, зөв шударга хүн ийн үхэхэд хэн ч түүнийг
зүрхээрээ мэдрэхгүй; зөв шударга хүн амьсгал
хураахад хэн ч түүнийг анзаарахгүй. Зөв шударга
хүн шударга бус явдлаас чөлөөлөгдөх бөгөөд түүний
дурсгал амар түвшинд хүрэх болтугай.
Эзэн минь, биднийг өршөөгөөрэй.
Христ минь, биднийг өршөөгөөрэй.
Эзэн минь, биднийг өршөөгөөрэй.
Тэнгэр дэх Эзэн минь, Амар амгалан Мариа минь ээ.
У. Христ бидний төлөө үхэлд төдийгүй
Н. Загалмайн үхэлд хүртэл дуулгавартай болсон.
(Филиппой 2:8)
У. Аяа, Христ минь, та өөрийн Ариун Загалмайгаар
дэлхийг цагаатгасан болохоор
Н. Бид таныг шүтэн биширч, бид таныг магтъя.
У. Эзэн минь, залбирлыг минь сонордоно уу.
Н. Гуйлт минь танд хүрээсэй.
Н. Загалмайн үхэлд хүртэл дуулгавартай болсон.
(Филиппой 2:8)
У. Аяа, Христ минь, та өөрийн Ариун Загалмайгаар
дэлхийг цагаатгасан болохоор
Н. Бид таныг шүтэн биширч, бид таныг магтъя.
У. Эзэн минь, залбирлыг минь сонордоно уу.
Н. Гуйлт минь танд хүрээсэй.
Залбирцгаая:
Аяа, Есүс Христ Эзэн минь. Та тэнгэр дэх Эцэгийнхээ
өврөөс дэлхийд буусан бөгөөд бидний гэм нүглүүдийг
уучлан өршөөхийн тулд эрдэнэт цусаа урсгасан
болохоор шүүлтийн өдөр таны баруун талд зогсоод,
“Адислалт минь, нааш ир” гэхийг тань сонсох
зохистой нэгэн болготугай хэмээн бид танаас дорд
сэтгэлээр залбиран гуйж байна. Та Тэнгэрбурхан
Эцэг болон Ариун Сүнсний хамт оршигч, та бол
Эцэг ба Ариун Сүнсний хамт үүрд мөнхөд оршиж,
хаанчилдаг Тэнгэрбурхан билээ. Амэн.
Аяа, Есүс Христ Эзэн минь. Та тэнгэр дэх Эцэгийнхээ
өврөөс дэлхийд буусан бөгөөд бидний гэм нүглүүдийг
уучлан өршөөхийн тулд эрдэнэт цусаа урсгасан
болохоор шүүлтийн өдөр таны баруун талд зогсоод,
“Адислалт минь, нааш ир” гэхийг тань сонсох
зохистой нэгэн болготугай хэмээн бид танаас дорд
сэтгэлээр залбиран гуйж байна. Та Тэнгэрбурхан
Эцэг болон Ариун Сүнсний хамт оршигч, та бол
Эцэг ба Ариун Сүнсний хамт үүрд мөнхөд оршиж,
хаанчилдаг Тэнгэрбурхан билээ. Амэн.
Арван гуравдугаар зогсолт
Тэнд Есүсийн биеийг загалмайгаас буулгаж,
зовлонт эхийн өвөрт тавьж байна.
Хүүгийнхээ биеийг загалмайгаас буулгаж, тэврээд,
өвөр дээрээ тавих үеийн Мариагийн сүнсний асар
их уй гасланг эргэцүүлье. Энэрэл хайр түүнийг ийм
аймшгийн уй гашууд автуулсан бөгөөд түүнийг үнэн
тарчлагч болгосон. Аврагчийн төлөөх таны энэрэл
хайр, таны өрөвдөл нигүүлсэл хэчнээн өндөр вэ?
Шад бадаг
Иерусалимын охин оо, чамайг би юутай зүйрлэх вэ?
Сионы онгон охин оо, чамайг тайтгаруулж байхдаа
чамайг би юутай адилтгах вэ? Учир нь чиний сүйрэл
далай шиг уудам. (Гашуудал 2:13)
Аяа, нигүүлсэхүй Эх минь. Та намайг Есүсийн
үхлийг нигүүлсэгч, түүний тарчлалтанд оролцогч
болгоно уу.
Эзэн минь, биднийг өршөөгөөрэй.
Христ минь, биднийг өршөөгөөрэй.
Эзэн минь, биднийг өршөөгөөрэй.
Тэнгэр дэх Эзэн минь, Амар амгалан Мариа минь ээ.
У. Аяа, Охин Мариа минь. Бид авралыг Христийн
шархнаас
Н. Танаар уламжлан хүртдэг.
У. Аяа, итгэлт Есүс минь. Та намайг эхээрээ уламжлан,
Н. Ялалтын шагналтан болгож соёрхоно уу.
У. Эзэн минь, залбирлыг минь сонордоно уу.
Н. Гуйлт минь танд хүрээсэй.
Залбирцгаая:
Аяа, Есүс Христ Эзэн минь. Та тэнгэр дэх Эцэгийнхээ
өврөөс дэлхийд буусан бөгөөд бидний гэм нүглүүдийг
уучлан өршөөхийн тулд эрдэнэт цусаа урсгасан
болохоор шүүлтийн өдөр таны баруун талд зогсоод,
“Адислалт минь, нааш ир” гэхийг тань сонсох
зохистой нэгэн болготугай хэмээн бид танаас дорд
сэтгэлээр залбиран гуйж байна. Та Тэнгэрбурхан
Эцэг болон Ариун Сүнсний хамт оршигч, та бол
Эцэг ба Ариун Сүнсний хамт үүрд мөнхөд оршиж,
хаанчилдаг Тэнгэрбурхан билээ. Амэн.
Арван дөрөвдүгээр зогсолт
Есүсийн биеийг булшилж байна.
Аяа, сүнс минь. Есүсийн биед хэрхэн анхилуун
үнэртнийг түрхэж, шинэ булшинд тавьсныг
эргэцүүлье. Та өдөр бүр хэр өндөр хүндлэлээр үндсэн
ёслолоор эсвэл оюун санаагаараа Есүс Цагаатгагчаа
хүлээн авдаг вэ? Та түүнийг хүлээн авахдаа өөрийгөө
үргэлжид шинэ булш мэт болгож, эрдэм буяны
эрхэм тансаг хувцсыг өмсөхөөр уламжлан гэгээтэй
болгохыг хичээдэг үү?
Шад бадаг
Би доошоо нүх уруу буугчдын дунд тоологдсон.
Би хүч чадалгүйн адил үхэгсдийн дунд хаягдсан,
булшинд тавигддаг үхдэлтэй адил болсон. (Дуулал 88:4-5)
Аяа, сайн Есүс ээ! Таны хишиг ивээлийн
хаанчлалыг зүрх сэтгэлдээ оршоон тогтоохын тулд
зохисгүй байсан учраас гашуудаж, уйлж байсан би
эмэгтэйчүүдтэй цуг таны булш уруу очиж яваа юм.
Эзэн минь, биднийг өршөөгөөрэй.
Христ минь, биднийг өршөөгөөрэй.
Эзэн минь, биднийг өршөөгөөрэй.
Тэнгэр дэх Эзэн минь, Амар амгалан Мариа минь ээ
У. Бие махбод минь найдвар дотор оршино.
Н. Та өөрийн Ариун нэгнийг ялзралд хүргэхгүй.
(Дуулал 16:9-10)
У. Аяа, Эзэн минь. Та сэрж, надад тусална уу.
Н. Та намайг гэм нүглээс минь ангижруулна уу.
У. Эзэн минь, залбирлыг минь сонордоно уу.
Н. Гуйлт минь танд хүрээсэй.
Залбирцгаая:
Аяа, Есүс Христ Эзэн минь. Та тэнгэр дэх Эцэгийнхээ
өврөөс дэлхийд буусан бөгөөд бидний гэм нүглүүдийг
уучлан өршөөхийн тулд эрдэнэт цусаа урсгасан
болохоор шүүлтийн өдөр таны баруун талд зогсоод,
“Адислалт минь, нааш ир” гэхийг тань сонсох
зохистой нэгэн болготугай хэмээн бид танаас дорд
сэтгэлээр залбиран гуйж байна. Та Тэнгэрбурхан
Эцэг болон Ариун Сүнсний хамт оршигч, та бол
Эцэг ба Ариун Сүнсний хамт үүрд мөнхөд оршиж,
хаанчилдаг Тэнгэрбурхан билээ. Амэн.
Даатгал
Аяа, Эзэн минь. Та өөрийн гэр бүлээ харж хандана
уу гэж бид танаас гуйж байна. Түүний төлөө Есүс
Христ бидний Эзэн өөрийн амийг үл итгэгчдийн
гарт алдсан бөгөөд Загалмайн зовлонг эдлэхээс
татгалзаагүй билээ. Тэрээр тантай ба Ариун Сүнсний
хамт үүрд мөнхөд оршиж, хаанчилдаг Тэнгэрбурхан
билээ. Амэн.
Христийн ариун нандин маалинган даавууны
залбирал
Аяа, Есүс Христ Эзэн минь. Загалмайгаас буугдсан
өөрийн туйлын ариун биеэ Иосефоор ороолгосон
ариун нандин маалинган даавуун дээр та
тарчлалтынхаа ул мөрийг үлдээсэн тул таны үхэл ба
оршуулгаар уламжлан бид амилалтын алдрыг хүртэх
болтугай хэмээн танаас залбиран гуйж байна.
Та бол Эцэг ба Ариун Сүнсний хамт үүрд мөнхөд
оршиж, хаанчилдаг Тэнгэрбурхан билээ. Амэн.