Ангилал
Ерийн залбирлууд (16) Христийн шашны хураангуй номлол сургаал (18) Итгэл Бишрэлийн Үг (2) Ариун Гурвал (5) Эцэг Тэнгэрбурхан (7) Хүү Тэнгэрбурхан (23) Ариун Сүнс Тэнгэрбурхан (6) Шашны ёслол үйлдэх нь, үндсэн ёслол (31) Библи судрын магтаал (13) Монгол магтаал (23) Төгс Жаргалт Цэвэр Охин Мариа (15) Иосеф гэгээнтэн (2) Тэнгэр элч (3) Тэнгэрбурханы гэгээнтнүүд (8) Төрөл бүрийн шалтгааны даатгал залбирал (27) Мацаг барих ба Тэвчихүй Адислал (16) Төрөл бүрийн шалтгаанд зориулагдсан 10 залбиралт ес
Де Лигори Алфонц Мариа гэгээнтний зохиосон загалмайн замын залбирал
“Иймээс тэд Есүсийг аваад явлаа. Есүс загалмайгаа
үүрсээр еврейгээр Голгота буюу Гавлын Газар хэмээх
газар уруу явав.” (Иохан 19:17)
Де Лигори Алфонц Мариа гэгээнтний зохиосон
загалмайн замын залбирал
Де Лигори Алфонц Мариа (1696-1787)
Есүс Христ Эзэн минь. Та миний төлөө үхэхээр
энэхэн зам мөрт гүн хайраар орсон атал би үнэхээр
таныг олонтоо үл тоомсорлосон билээ. Харин одоо
хамаг сүнсээрээ таныг хайрладаг, танд үнэхээр
хайртай учраас таныг үл хүндэтгэснээ би чин
сэтгэлээсээ гэмшиж байна. Намайг өршөөж, энэхэн
замаар тантай хамт явахыг надад зөвшөөрнө үү.
Таны хайр намайг удирдаж, миний төлөө амьсгал
хураасан газартаа намайг хүргэж өгнө үү. Хамгаас
хайрт Цагаатгагч минь, би ачийг тань хариулахын тул
тантай хамт амьсгал хураахын төлөө таны хайрын
удирдлага дор тантай хамт явахыг эрмэлзэж байна.
Аяа, Есүс минь. Би тантай хамт амьд явах хийгээд
амьсгал хураахыг үнэхээр хүсэмжилж байна.
Нэгдүгээр зогсолт
Есүсийг цаазаар авч байна.
У. Христ минь. Та ариун загалмайгаараа уламжлан
дэлхийг цагаатгасны тул
Н. Бид таныг шүтэн биширч, бид таныг магтъя.
Есүс Христийг ташуурдаж, өргөст титмийг
өмсгөснөөс хойш Пилат түүнийг загалмай дээр
хэрхэн шударга бусаар цаазаар авсныг эргэцүүлье.
Аяа, бишрэлт Есүс ээ! Пилат бус харин гэм нүгэл
минь таныг цаазаар аваачсан билээ. Гавал толгой
хүрэх энэхүү зовлонгийн өгсүүр замын гавьяагаараа
сүнсийг минь мөнх амьдрал руу удирдаж, надтай
хамт үргэлжид явна уу хэмээн танаас би залбиран
гуйж байна.
Аяа, Есүс минь, хайрт минь. Би танд хайртай,
би өөрөөсөө ч илүүтэйгээр таныг хайрладаг
бөгөөд таныг үл хүндэтгэснээ чин сэтгэлээсээ
гэмшиж байна. Танаас дахин салахыг надад бүү
зөвшөөрөөч. Та мөнхийн хайраа надад хайрлаж,
намайг дур тааллынхаа дагуу зохистой нэгэн болгож
соёрхоно уу. Таны дур таалал минийх болсон юм.
Тэнгэр дэх Эцэг минь ээ, Амар амгалан Мариа минь ээ,
Алдаршуулал.
Та бол энэрэл хайрын төлөө золиослогч, цагаатгагч
юм. Би таныг дагаж, тантай хамт үхэх гэсэн юм. Амэн.
Хоёрдугаар зогсолт
Есүст загалмайн модыг үүрүүлж байна.
У. Христ минь, та ариун загалмайгаараа уламжлан
дэлхийг цагаатгасны тул
Н. Бид таныг шүтэн биширч, бид таныг магтъя.
Мөрөндөө загалмайг үүрээд явж байхдаа Есүс
биднийг эргэн санаж, бидний төлөө эдлэх үхлээ
өөрийн мөнх Эцэгт хэрхэн өргөн барьсныг эргэцүүлье.
Аяа, хамгаас хайрт Есүс минь. Би үхэх хүртлээ
танд заяагдсан хамаг гай зовлонг хүлээн авч, таны
үүрсэн загалмайн зовлон шаналлын гавьяагаар
өөрийн загалмайг тэвчээртэйгээр үүрэхэд туслах
дэм тусламжийг надад хайрлана уу хэмээн танаас би
гуйж байна.
Аяа, Есүс минь, хайрт минь. Би танд хайртай, би
өөрөөсөө ч илүүтэйгээр таныг хайрладаг бөгөөд
таныг үл хүндэтгэснээ чин сэтгэлээсээ гэмшиж
байна. Танаас дахин салахыг надад бүү зөвшөөрөөч.
Та мөнхийн хайраа надад хайрлаж, намайг дур
тааллынхаа дагуу зохистой нэгэн болгож соёрхоно уу.
Тэнгэр дэх Эцэг минь ээ, Амар амгалан Мариа минь ээ,
Алдаршуулал.
Та бол энэрэл хайрын төлөө золиослогч, цагаатгагч
юм. Би таныг дагаж, тантай хамт үхэх гэсэн юм.
Амэн.
Гуравдугаар зогсолт
Есүс анх удаа загалмайн модонд
бүдрэн унаж байна.
У. Христ минь, та ариун загалмайгаараа уламжлан
дэлхийг цагаатгасны тул
Н. Бид таныг шүтэн биширч, бид таныг магтъя.
Есүс анх удаа загалмайн модонд бүдрэн унасныг
эргэцүүлье. Түүний махан биеийг ташуураар
шархдуулж, түүний тэргүүнд өргөст титэм
өмсгөсний тул тэрээр цус их алдсан. Түүний бие
сульдсан тул алхаж чадахгүй байсан. Загалмайд
дарагдаж, цэргүүдэд хэрцгийгээр түлхэгдсэнээс
болж тэрээр замдаа газарт нэг бус удаа унасан.
Аяа, Есүс минь. Загалмайн модны дарамт бус харин
миний гэм нүглийн дарамт таныг тарчлаасан юм.
Анхны уналтын гавьяагаараа хамаг гэм нүгэлд унах
уналтаас намайг хамгаална уу хэмээн би танаас
залбиран гуйж байна.
Аяа, Есүс минь, хайрт минь. Би танд хайртай, би
өөрөөсөө ч илүүтэйгээр таныг хайрладаг бөгөөд
таныг үл хүндэтгэснээ чин сэтгэлээсээ гэмшиж
байна. Танаас дахин салахыг надад бүү зөвшөөрөөч.
Та мөнхийн хайраа надад хайрлаж, намайг дур
тааллынхаа дагуу зохистой нэгэн болгож соёрхоно уу.
Тэнгэр дэх Эцэг минь ээ, Амар амгалан Мариа минь ээ,
Алдаршуулал.
Та бол энэрэл хайрын төлөө золиослогч, цагаатгагч
юм. Би таныг дагаж, тантай хамт үхэх гэсэн юм.
Амэн.
Дөрөвдүгээр зогсолт
Есүс зовлонт эхтэйгээ дайралдаж байна.
У. Христ минь, та ариун загалмайгаараа уламжлан
дэлхийг цагаатгасны тул
Н. Бид таныг шүтэн биширч, бид таныг магтъя.
Хүү замдаа Эхтэйгээ уулзсан уулзалтын тухай
эргэцүүлье. Есүс, Мариа хоёр бие биеэ харахад,
тэдний харц бие биеэ хайрладаг зүрхийг онох сум
мэт байсан.
Аяа, хамгаас хайрт Есүс минь. Та уулзалтынхаа
энэхүү гашуун зовлонгоор уламжлан таны туйлын
ариун нандин Эхэд ачлах үнэн ачлалыг надад
хайрлана уу.
Аяа, туйлын зовлонт Хатан минь. Оюун санаа минь
цовдлогдсон таны Хүүгийн тарчлалтыг үргэлжид
сүсэглэн бясалгахын тулд түүний тарчлалтын
дурсгалыг надад мэдрүүлж, миний төлөө зуучлан
залбирна уу.
Аяа, Есүс минь, хайрт минь. Би танд хайртай, би
өөрөөсөө ч илүүтэйгээр таныг хайрладаг бөгөөд
таныг үл хүндэтгэснээ чин сэтгэлээсээ гэмшиж
байна. Танаас дахин салахыг надад бүү зөвшөөрөөч.
Та мөнхийн хайраа надад хайрлаж, намайг дур
тааллынхаа дагуу зохистой нэгэн болгож соёрхоно уу.
Тэнгэр дэх Эцэг минь ээ, Амар амгалан Мариа минь ээ,
Алдаршуулал.
Та бол энэрэл хайрын төлөө золиослогч, цагаатгагч
юм. Би таныг дагаж, тантай хамт үхэх гэсэн юм.
Амэн.
Тавдугаар зогсолт
Курений Симон загалмайг үүрэхэд нь
Есүст туслаж байна.
У. Христ минь, та ариун загалмайгаараа уламжлан
дэлхийг цагаатгасны тул
Н. Бид таныг шүтэн биширч, бид таныг магтъя.
Үхлийн ирмэг дэх Есүсийг харж байхдаа түүнийг
зам дээр бус харин загалмай дээр үхүүлэх санаатай
байсан Иудейчүүд Эзэний араас загалмайг нь
үүрүүлэхээр Курений Симоныг хэрхэн дуудсаныг
эргэцүүлье.
Аяа, туйлын зөөлөн Есүс минь. Курений Симоны
адилаар загалмайгаас тань би татгалзахгүй, харин
түүнийг дуртайяа хүлээн зөвшөөрч, тосон авах
төдийгүй танд заяагдсан үхлийг болон түүнтэй
нэгтгэгдэж болохуйц гашуун зовлонг хүлээн авна.
Би таны үхэлтэй нэгдэж, түүнийг танд золиосоор
өргөн барья. Намайг хайрласнаасаа болж та амьсгал
хураасан тул би басхүү таныг хайрласнаасаа болж
нас бараад, танд тааламжит нэгэн болох гэсэн юм. Та
хишиг ивээлээрээ надад тусална уу.
Аяа, Есүс минь, хайрт минь. Би танд хайртай, би
өөрөөсөө ч илүүтэйгээр таныг хайрладаг бөгөөд
таныг үл хүндэтгэснээ чин сэтгэлээсээ гэмшиж
байна. Танаас дахин салахыг надад бүү зөвшөөрөөч.
Та мөнхийн хайраа надад хайрлаж, намайг дур
тааллынхаа дагуу зохистой нэгэн болгож соёрхоно уу.
Тэнгэр дэх Эцэг минь ээ, Амар амгалан Мариа минь ээ,
Алдаршуулал.
Та бол энэрэл хайрын төлөө золиослогч, цагаатгагч
юм. Би таныг дагаж, тантай хамт үхэх гэсэн юм. Амэн.
Зургадугаар зогсолт
Вероника Есүсийн нүүрийг арчиж байна.
У. Христ минь, та ариун загалмайгаараа уламжлан
дэлхийг цагаатгасны тул
Н. Бид таныг шүтэн биширч, бид таныг магтъя.
Зовлонт Есүс болон цус, хөлсөөр нэвчсэн түүний
нүүрийг харж байхдаа ариун эмэгтэй Вероника
хэрхэн нүүрийг нь алчуураар арчсан хийгээд алчуурт
Есүсийн ариун дүр төрх үлдсэнийг эргэцүүлье.
Аяа, Есүс минь. Таны нүүр царай гоо сайхан байсан
хэрнээ шарх, цуснаас болж гоо сайхан тань энэхэн
замын турш огт харагдахгүй болсон. Ээ тоогүй!
Ариун угаал хүртэх үед таны хишиг ивээлээр
уламжлан сүнс минь бас гоо сайхан байсан атал би
гэм нүглээрээ сүнснийхээ хэвийг алдагдуулсан юм.
Аяа, Цагаатгагч минь. Зөвхөн та сүнсний минь
анхдагч гоо сайхныг сэргээж чадах бөгөөд та үүнийг
хийнэ үү хэмээн тарчлалтын тань гавьяагаар танаас
би залбиран гуйж байна.
Аяа, Есүс минь, хайрт минь. Би танд хайртай, би
өөрөөсөө ч илүүтэйгээр таныг хайрладаг бөгөөд
таныг үл хүндэтгэснээ чин сэтгэлээсээ гэмшиж
байна. Танаас дахин салахыг надад бүү зөвшөөрөөч.
Та мөнхийн хайраа надад хайрлаж, намайг дур
тааллынхаа дагуу зохистой нэгэн болгож соёрхоно уу.
Тэнгэр дэх Эцэг минь ээ, Амар амгалан Мариа минь ээ,
Алдаршуулал.
Та бол энэрэл хайрын төлөө золиослогч, цагаатгагч юм.
Би таныг дагаж, тантай хамт үхэх гэсэн юм. Амэн.
Долдугаар зогсолт
Есүс хоёр дахь удаагаа загалмайн модонд
бүдрэн унаж байна.
У. Христ минь, та ариун загалмайгаараа уламжлан
дэлхийг цагаатгасны тул
Н. Бид таныг шүтэн биширч, бид таныг магтъя.
Есүс хоёр дахь удаагаа загалмайн модонд бүдрэн
унасныг эргэцүүлье. Энэхүү уналт зовлонт Эзэний
тэргүүн ба биеийн шархыг сэдрээж, тарчлалтын
зовлонг нь нэмэгдүүлж байна.
Аяа, туйлын өгөөмөр Есүс минь. Та хэдэнтээ намайг
өршөөсөн билээ! Үнэхээр би олонтоо гэм нүгэлд автаж
байсан бөгөөд таныг төдөнтөө доромжилсон билээ.
Таны хишиг ивээлийн дор үхэх хүртлээ хичээхийн
тул та энэхүү сүүлийн уналтын гавьяагаараа надад
тусална уу. Дарлах сорилтуудын дундах би танд
өөрийгөө үргэлжид даатгахыг та соёрхоно уу.
Аяа, Есүс минь, хайрт минь. Би танд хайртай, би
өөрөөсөө ч илүүтэйгээр таныг хайрладаг бөгөөд
таныг үл хүндэтгэснээ чин сэтгэлээсээ гэмшиж
байна. Танаас дахин салахыг надад бүү зөвшөөрөөч.
Та мөнхийн хайраа надад хайрлаж, намайг дур
тааллынхаа дагуу зохистой нэгэн болгож соёрхоно уу.
Тэнгэр дэх Эцэг минь ээ, Амар амгалан Мариа минь ээ,
Алдаршуулал.
Та бол энэрэл хайрын төлөө золиослогч, цагаатгагч юм.
Би таныг дагаж, тантай хамт үхэх гэсэн юм. Амэн.
Наймдугаар зогсолт
Есүс уйлхай эмстэй ярилцаж байна.
У. Христ минь, та ариун загалмайгаараа уламжлан
дэлхийг цагаатгасны тул
Н. Бид таныг шүтэн биширч, бид таныг магтъя.
Замдаа цус алдаж, ядарч туйлдсан Есүсийг хараад
эмэгтэйчүүд өрөвдөж, хэрхэн нулимс асгаруулсныг
эргэцүүлье. Харин Есүс тэдэнд “миний төлөө
уйлахаа боль. Өөрсдийнхөө төлөө, хүүхдүүдийнхээ
төлөө уйл” хэмээн хэлсэн юм.
Аяа, зовлонт Есүс минь. Таныг доромжилсон
доромжлолынхоо улмаас би уйлж байна. Учир нь,
тэдгээр нь зөвхөн миний сүр хүчийг хассан бус харин
бас таныг зовлонтой болгосон юм. Мөн түүнчлэн та
намайг ихэд хайрласан. Тамын айдсаас илүүтэй хайр
тань намайг уйлахад хүргэсэн.
Аяа, Есүс минь, хайрт минь. Би танд хайртай, би
өөрөөсөө ч илүүтэйгээр таныг хайрладаг бөгөөд
таныг үл хүндэтгэснээ чин сэтгэлээсээ гэмшиж
байна. Танаас дахин салахыг надад бүү зөвшөөрөөч.
Та мөнхийн хайраа надад хайрлаж, намайг дур
тааллынхаа дагуу зохистой нэгэн болгож соёрхоно уу.
Тэнгэр дэх Эцэг минь ээ, Амар амгалан Мариа минь ээ,
Алдаршуулал.
Та бол энэрэл хайрын төлөө золиослогч, цагаатгагч юм.
Би таныг дагаж, тантай хамт үхэх гэсэн юм. Амэн.
Есдүгээр зогсолт
Есүс гурав дахь удаагаа загалмайн модонд
бүдрэн унаж байна.
У. Христ минь, та ариун загалмайгаараа уламжлан
дэлхийг цагаатгасны тул
Н. Бид таныг шүтэн биширч, бид таныг магтъя.
Есүс гурав дахь удаагаа загалмайн модонд бүдрэн
унасныг эргэцүүлье. Тэрээр ихэд сульдан тамирдаж
бараг алхаж чадахгүй байхад түүнийг хурдан явахыг
шаардсан тамлагчдын харгислалаас болж дахин
унасан юм.
Аяа, доромжлогдсон Есүс минь. Гавал толгой хүрэх
замдаа эдэлсэн тамирдлынхаа гавьяагаар уламжлан
та хүчин чадлыг надад хайрлана уу. Түүгээр би хүний
санаа бодлоо үл тоомсорлох бөгөөд сөрөг гажлаасаа
гэтэлж чадна. Учир нь, тэдгээрийн харгайгаар би
таны нөхөрлөлийг эс хайхарсан.
Аяа, Есүс минь, хайрт минь. Би танд хайртай, би
өөрөөсөө ч илүүтэйгээр таныг хайрладаг бөгөөд
таныг үл хүндэтгэснээ чин сэтгэлээсээ гэмшиж
байна. Танаас дахин салахыг надад бүү зөвшөөрөөч.
Та мөнхийн хайраа надад хайрлаж, намайг дур
тааллынхаа дагуу зохистой нэгэн болгож соёрхоно уу.
Тэнгэр дэх Эцэг минь ээ, Амар амгалан Мариа минь ээ,
Алдаршуулал.
Та бол энэрэл хайрын төлөө золиослогч, цагаатгагч юм.
Би таныг дагаж, тантай хамт үхэх гэсэн юм. Амэн.
Аравдугаар зогсолт
Есүсийн хувцсыг тайлж байна.
У. Христ минь, та ариун загалмайгаараа уламжлан
дэлхийг цагаатгасны тул
Н. Бид таныг шүтэн биширч, бид таныг магтъя.
Есүсийн хувцсыг хэрхэн хэрцгийгээр тайлсныг
эргэцүүлье. Дотуур хувцас нь түүний шархдсан
биед наалдсан байсан бөгөөд тамлагчид хувцсыг нь
тайлахдаа мөн арьсыг нь хуулж байсан. Та Эзэнээ
өрөвдөн, түүнд ийн хэлээч:
Аяа, туйлын гэмгүй Есүс минь. Та эдэлсэн
зовлонгийнхоо гавьяагаар дэлхийн зүйлсээс дур
шуналыг минь салгаж, таныг хайрлах зөв зохистой
болгож, өөрийн дур зоргын хандлагыг зөвхөн тан руу
эргүүлэхэд минь надад тусална уу.
Аяа, Есүс минь, хайрт минь. Би танд хайртай, би
өөрөөсөө ч илүүтэйгээр таныг хайрладаг бөгөөд
таныг үл хүндэтгэснээ чин сэтгэлээсээ гэмшиж
байна. Танаас дахин салахыг надад бүү зөвшөөрөөч.
Та мөнхийн хайраа надад хайрлаж, намайг дур
тааллынхаа дагуу зохистой нэгэн болгож соёрхоно уу.
Тэнгэр дэх Эцэг минь ээ, Амар амгалан Мариа минь ээ,
Алдаршуулал.
Та бол энэрэл хайрын төлөө золиослогч, цагаатгагч юм.
Би таныг дагаж, тантай хамт үхэх гэсэн юм. Амэн.
Арван нэгдүгээр зогсолт
Есүсийг загалмайд хадаж байна.
У. Христ минь, та ариун загалмайгаараа уламжлан
дэлхийг цагаатгасны тул
Н. Бид таныг шүтэн биширч, бид таныг магтъя.
Загалмай дээр орхигдсон Есүс гараа сунгаад, бидний
авралын төлөө өөрийн амиа мөнх Эцэгт хэрхэн
өргөн барьсныг эргэцүүлье. Тамлагчид түүнийг
цовдоор цовдолж, загалмайг босгосон бөгөөд
энэхүү гутамшигт дүүжлүүрт түүнийг харгисаар
үхүүлэхээр орхив.
Аяа, туйлын басамжлалт Есүс минь. Та зүрхийг минь
өөрийн өлмийдөө хадна уу. Тиймийн тул энэрэл
хайрын холбоо хэлхээнээс уяатай зүрх сэтгэл минь
тантай хамт үргэлжид үлдээд, таныг үүрд эс огоорох
болно.
Аяа, Есүс минь, хайрт минь. Би танд хайртай, би
өөрөөсөө ч илүүтэйгээр таныг хайрладаг бөгөөд
таныг үл хүндэтгэснээ чин сэтгэлээсээ гэмшиж
байна. Танаас дахин салахыг надад бүү зөвшөөрөөч.
Та мөнхийн хайраа надад хайрлаж, намайг дур
тааллынхаа дагуу зохистой нэгэн болгож соёрхоно уу.
Тэнгэр дэх Эцэг минь ээ, Амар амгалан Мариа минь ээ,
Алдаршуулал.
Та бол энэрэл хайрын төлөө золиослогч, цагаатгагч юм.
Би таныг дагаж, тантай хамт үхэх гэсэн юм. Амэн.
Арван хоёрдугаар зогсолт
Есүс загалмай дээр амьсгал хурааж байна.
У. Христ минь, та ариун загалмайгаараа уламжлан
дэлхийг цагаатгасны тул
Н. Бид таныг шүтэн биширч, бид таныг магтъя.
Загалмай дээр гурван цаг амь тэмцсэн Есүс хэрхэн
зовлон зүдгүүрээс болж өөрийн биеийг орхиод,
тэргүүнээ бөхийлгөж, амьсгалаа хураасныг
эргэцүүлье.
Аяа, амь тавьж буй Есүс минь. Миний төлөө амьсгал
хураасан загалмайг би гүн сүсэгтэйгээр үнсье.
Гэм нүглийнхээ улмаас би гаслант үхлээр үхвээс
зохистой, харин таны үхэл миний найдвар болно.
Таны үхлийн гавьяагаар уламжлан, таны хайрын дор
би таны өлмийг үнсээд амьсгалаа хураахыг надад
хайрлан соёрхоно уу. Таны мутарт би өөрийн амийг
даатгая.
Аяа, Есүс минь, хайрт минь. Би танд хайртай, би
өөрөөсөө ч илүүтэйгээр таныг хайрладаг бөгөөд
таныг үл хүндэтгэснээ чин сэтгэлээсээ гэмшиж
байна. Танаас дахин салахыг надад бүү зөвшөөрөөч.
Та мөнхийн хайраа надад хайрлаж, намайг дур
тааллынхаа дагуу зохистой нэгэн болгож соёрхоно уу.
Тэнгэр дэх Эцэг минь ээ, Амар амгалан Мариа минь ээ,
Алдаршуулал.
Та бол энэрэл хайрын төлөө золиослогч, цагаатгагч юм.
Би таныг дагаж, тантай хамт үхэх гэсэн юм. Амэн.
Арван гуравдугаар зогсолт
Есүсийг загалмайгаас буулгаж байна.
У. Христ минь, та ариун загалмайгаараа уламжлан
дэлхийг цагаатгасны тул
Н. Бид таныг шүтэн биширч, бид таныг магтъя.
Есүсийн хоёр шавь Иосеф, Никодем нар түүний
цогцсыг загалмайгаас хэрхэн буулгаж, зовлонт
Эхийн хоёр гар дээр тавихад Мариа түүнийг туйлын
хайртайгаар тосон авч, цээжиндээ тэвэрснийг
эргэцүүлье.
Аяа, зовлонт Эх ээ! Хайрласан Хүүгийнхээ хайраар
уламжлан та намайг өөрийн үйлчилгээнд хүлээн авч,
миний төлөө түүнээс зуучлан залбирна уу.
Аяа, Цагаатгагч минь. Та миний төлөө амьсгал
хураасан болохоор намайг өөртөө хайртай нэгэн
болгож соёрхоно уу. Учир нь, би танаас аливаа
зүйлсийг бус, харин гагцхүү таныг хүсэж байна.
Аяа, Есүс минь, хайрт минь. Би танд хайртай, би
өөрөөсөө ч илүүтэйгээр таныг хайрладаг бөгөөд
таныг үл хүндэтгэснээ чин сэтгэлээсээ гэмшиж
байна. Танаас дахин салахыг надад бүү зөвшөөрөөч.
Та мөнхийн хайраа надад хайрлаж, намайг дур
тааллынхаа дагуу зохистой нэгэн болгож соёрхоно уу.
Тэнгэр дэх Эцэг минь ээ, Амар амгалан Мариа минь ээ,
Алдаршуулал.
Та бол энэрэл хайрын төлөө золиослогч, цагаатгагч юм.
Би таныг дагаж, тантай хамт үхэх гэсэн юм. Амэн.
Арван дөрөвдүгээр зогсолт
Есүсийг булшилж байна.
У. Христ минь, та ариун загалмайгаараа уламжлан
дэлхийг цагаатгасны тул
Н. Бид таныг шүтэн биширч, бид таныг магтъя.
Зовлонт Эхийн хамт Шавь нар нь Цагаатгагчийн
цогцсыг хэрхэн зөөж, Эх нь Хүүгээ өөрийн гараар
булшинд тавьсан хийгээд тэд булшийг хааж, бүгд
энэ газраас явсныг эргэцүүлье.
Аяа, булшлагдсан Есүс минь. Би булшны тань чулууг
үнсье. Та гурав дахь хоногтоо амилсан билээ. Тантай
хамт үргэлжид байж, таныг магтаж, таныг мөнхөд
хайрлахын тул та амилалтаараа уламжлан эцсийн
өдөрт намайг амилуулж, намайг тэнгэрийн оронд
оруулж соёрхоно уу хэмээн танаас залбиран гуйж
байна.