Ангилал
Ерийн залбирлууд (16) Христийн шашны хураангуй номлол сургаал (18) Итгэл Бишрэлийн Үг (2) Ариун Гурвал (5) Эцэг Тэнгэрбурхан (7) Хүү Тэнгэрбурхан (23) Ариун Сүнс Тэнгэрбурхан (6) Шашны ёслол үйлдэх нь, үндсэн ёслол (31) Библи судрын магтаал (13) Монгол магтаал (23) Төгс Жаргалт Цэвэр Охин Мариа (15) Иосеф гэгээнтэн (2) Тэнгэр элч (3) Тэнгэрбурханы гэгээнтнүүд (8) Төрөл бүрийн шалтгааны даатгал залбирал (27) Мацаг барих ба Тэвчихүй Адислал (16) Төрөл бүрийн шалтгаанд зориулагдсан 10 залбиралт ес
Эзэний тарчлалтын талаарх Грегориа гэгээнтний зохиосон долоон даатгал залбирал
“Ингэхдээ би түүнийг болон түүний амилалтын
хүчин чадал, зовлонгуудын нөхөрлөлийг таньж
мэдэн, түүний үхэлтэй адилхан болгогдож, үхэгсдээс
амилуулагдахад хүрмээр байна.” (Филиппой 3:10)
Эзэний тарчлалтын талаарх Грегориа гэгээнтний
зохиосон долоон даатгал залбирал
Пап лам аугаа Грегориа гэгээнтэн (ойр. 540-604)
I
Аяа, Есүс Эзэн минь. Загалмайн модонд өлгөгдсөн
бие ба өргөст титмийг өмссөн тэргүүнийг тань би
шүтэн биширнэ. Загалмай тань намайг хуурмаг
зантай тэнгэр элч нараас чөлөөлөх болтугай хэмээн
танд би даатган залбирч байна. Амэн.
Тэнгэр дэх Эцэг минь ээ.
Амар амгалан Мариа минь ээ.
II
Аяа, Есүс Эзэн минь. Цөс, цуугаар ундаалж, Загалмай
дээр шархдсан таныг би шүтэн биширнэ. Шарх тань
миний сүнсний тайвшрал болох болтугай хэмээн
танд би даатган залбирч байна. Амэн.
Тэнгэр дэх Эцэг минь ээ.
Амар амгалан Мариа минь ээ.
III
Аяа, Есүс Эзэн минь. Хагацахын цагт ариун нандин
сүнсээ шархдсан биеэсээ салгах үедээ та тарчлалтын
зовлонг өчнөөн ихээр эдэлсний тул би түүгээр
уламжлан танаас залбиран гуйж байна. Биеэсээ
салахын үед сүнсийг минь нигүүлсэж, та түүнийг
мөнх амьдрал руу удирдан зална уу. Амэн.
Тэнгэр дэх Эцэг минь ээ.
Амар амгалан Мариа минь ээ.
IV
Аяа, Есүс Эзэн минь. Булшлуулж, мирр тос болон
анхилуун үнэртнээр түрхэгдсэн таныг би шүтэн
биширнэ. Үхэл тань миний аж амьдрал болох
болтугай хэмээн танд би даатган залбирч байна. Амэн.
Тэнгэр дэх Эцэг минь ээ.
Амар амгалан Мариа минь ээ.
V
Аяа, Есүс Эзэн минь. Та тамд бууж, тэндээс
олзлогдогчдыг чөлөөлсөн тул таныг би шүтэн
биширнэ. Тэнд намайг үүрд үл буулгах болтугай
хэмээн танд би даатган залбирч байна. Амэн.
Тэнгэр дэх Эцэг минь ээ.
Амар амгалан Мариа минь ээ.
VI
Аяа, Есүс Эзэн минь. Үхлээс амилж, тэнгэрт залран,
Эцэгийн баруунтаа суусан таныг би шүтэн биширнэ.
Таныг дагаж, тантай хамт байх зохистой нэгэн
болгох болтугай хэмээн танд би даатган залбирч
байна. Амэн.
Тэнгэр дэх Эцэг минь ээ.
Амар амгалан Мариа минь ээ.
VII
Аяа, Есүс Эзэн минь. Та Сайн Хоньчин, үнэнч
шударгууг ивээгч, гэм нүгэлтнийг зөвтгөгч, хамаг
сүсэгтнийг нигүүлсэгч мөн тул гэм нүгэлтэн мөхөс
намайг өршөөнө үү. Амэн.
Тэнгэр дэх Эцэг минь ээ.
Амар амгалан Мариа минь ээ.
Унших залбирал нь:
Есүс Христ Эзэн минь. Тарчлалт тань миний
хүчин чадал болж, намайг хүчирхэгжүүлж, намайг
хамгаалж, намайг өмгөөлөх болтугай хэмээн би
танаас залбиран гуйж байна. Шарх тань намайг
хооллож, ундалж, баясгах амин зуулга болох
болтугай. Цус тань миний хамаг гэм нүглийг угаах
угаал болох болтугай. Үхэл тань миний мөнхийн
алдаршуулал болох болтугай. Тэнд миний сэргэлт,
миний цэнгэл, миний эдгэрэл, миний зүтгэл, миний
баяр, миний биеийн хүсэл ба сүнсний эрмэлзэл одоо
болон үүрд мөнхөд байх болтугай. Амэн.
Өөр нэг унших залбирал нь:
Амьд Тэнгэрбурханы Хүү, Есүс Христ Эзэн минь. Та
өөрийн шүүлт ба миний сүнсний хооронд Тарчлалт,
Загалмай ба Үхлээ одоо болон насан эцэслэх мөчид
байршуулна уу.
Надад хишиг ивээл ба уучлал өршөөл, амьдаст
өршөөл нигүүлсэл, үхэгсдэд мөнх нойр, өөрийн
Шашинд амар амгалан, хамаг гэм нүгэлтэнд аж
амьдрал ба сүр жавхланг хайрлан соёрхоно уу. Та
үүрд мөнхөд оршиж, хаанчилдаг билээ. Амэн.