Аяа, сайн сайхан Есүс
Аяа, сайн сайхан Есүс ээ! Та өөрийн агуу нигүүлслийн
дагуу намайг өршөөнө үү.
Аяа, туйлын өршөөлт Есүс ээ! Таны ариун нандин
Алдрыг дуудахад гэм нүгэлтэн мөхөс намайг та зөв
харж, миний бүх алдаа гэмийг арилгана уу хэмээн
бүх гэм нүгэлтний төлөө таны урсгасан Цусаар
уламжлан танаас би залбиран гуйж байна.
Аяа, Есүс ээ! Та өөрийн ариун нандин Алдрын төлөө
намайг аварна уу.