Есүсийн туйлын ариун нандин алдрын гуйлтын залбирал
“Тиймээс ч Тэнгэрбурхан түүнийг үлэмжийн дээдээр
өргөмжилсөн бөгөөд аливаа нэрээс дээд нэрийг
түүнд соёрхов. Энэ нь Есүсийн нэрд тэнгэрт байгаа,
газрын доор байгаа бүх юмс өвдөг сөгдөж, мөн бүх
хэл Тэнгэрбурхан Эцэгийн алдрын төлөө Есүс Христ
бол Эзэн гэж хүлээн зөвшөөрөх ёстойн учир ажээ.”
(Филиппой 2:9-11)
 
Есүсийн туйлын ариун нандин алдрын
гуйлтын залбирал
Капестрано хотын Иохан гэгээнтэн (1386-1456) -
Сиена хотын Бернардин гэгээнтэн (1380-1444)
 
Эзэн минь, биднийг өршөөгөөрэй,
Н. Эзэн минь, биднийг өршөөгөөрэй.
Христ минь, биднийг өршөөгөөрэй,
Н. Христ минь, биднийг өршөөгөөрэй.
Эзэн минь, биднийг өршөөгөөрэй,
Н. Эзэн минь, биднийг өршөөгөөрэй.
Христ минь, биднийг сонордоорой,
Н. Христ минь, биднийг сонордоорой.
Христ минь, биднийг өршөөн сонордоорой,
Н. Христ минь, биднийг өршөөн сонордоорой.
Тэнгэр дэх Эцэг, Тэнгэрбурхан минь,
Н. Биднийг өршөөгөөрэй.
Ертөнцийг аврагч Хүү, Тэнгэрбурхан минь,
Н. Биднийг өршөөгөөрэй.
Ариун Сүнс, Тэнгэрбурхан минь,
Н. Биднийг өршөөгөөрэй.
Ариун Гурвал, гагц Тэнгэрбурхан минь,
Н. Биднийг өршөөгөөрэй.
Амьд Тэнгэрбурханы Хүү, Есүс ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй.
Эцэгийн цог жавхлан, Есүс ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй.
Мөнх гэрлийн гэгээ, Есүс ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй.
Сүр жавхлант хаан, Есүс ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй.
Шударга ёсын гэгээн гэрэл, Есүс ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй.
Охин Мариагийн Хүү, Есүс ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй.
Туйлын хайрт Есүс ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй.
Туйлын бишрэм Есүс ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй.
Аугаа Тэнгэрбурхан, Есүс ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй.
Ирэх дэлхийн Эцэг, Есүс ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй.
Зөв зөвлөгөөний тэнгэр элч, Есүс ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй.
Туйлын хүч чадалтай Есүс ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй.
Туйлын тэвчээртэй Есүс ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй.
Туйлын дуулгавартай Есүс ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй.
Дөлгөөн, даруу зүрх сэтгэлтэй Есүс ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй.
Журмыг сахигч, Есүс ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй.
Биднийг хайрлагч, Есүс ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй.
Амар амгалангийн Тэнгэрбурхан, Есүс ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй.
Амийг бүтээгч, Есүс ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй.
Эрдэм буяны үлгэр дууриал, Есүс ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй.
Сүнсүүдийг зүтгэлтэй хайрлагч, Есүс ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй.
Бидний Тэнгэрбурхан, Есүс ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй.
Бидний хоргодох газар, Есүс ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй.
Бядуучуудын Эцэг, Есүс ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй.
Сүсэгтнүүдийн эрдэнэсийн сан, Есүс ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй.
Сайн Хоньчин, Есүс ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй.
Үнэн гэгээн гэрэл, Есүс ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй.
Мөнхийн билиг ухаан, Есүс ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй.
Хэмжээлшгүй сайн сайхан, Есүс ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй.
Бидний зам мөр, бидний аж амьдрал, Есүс ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй.
Тэнгэр элч нарын баяр баясгалан, Есүс ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй.
Өвөг дээдсийн хаан, Есүс ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй.
Элч нарын тэргүүн, Есүс ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй.
Сударч нарын багш, Есүс ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй.
Тарчлагчдын чин бат, Есүс ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй.
Наминчлалыг сонсогчдын гэгээн гэрэл, Есүс ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй.
Охидын цэвэр явдал, Есүс ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй.
Хамаг гэгээнтнүүдийн титэм, Есүс ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй.
Есүс ээ, биднийг өршөөгөөрэй.
Н. Биднийг нигүүлсээрэй.
Есүс ээ, биднийг өршөөгөөрэй.
Н. Есүс ээ, биднийг өршөөн сонордоорой.
Есүс ээ, та хамаг хорон муугаас
Н. Биднийг ангижруулаарай.
Есүс ээ, та хамаг гэм нүглээс
Н. Биднийг ангижруулаарай.
Есүс ээ, та өөрийн уур хилэнгээс
Н. Биднийг ангижруулаарай.
Есүс ээ, та ад чөтгөрийн заль мэхээс
Н. Биднийг ангижруулаарай.
Есүс ээ, та бузар сүнсээс
Н. Биднийг ангижруулаарай.
Есүс ээ, та мөнх үхлээс
Н. Биднийг ангижруулаарай.
Есүс ээ, таны зөн билгийг үл тоомсорлохоос
Н. Биднийг ангижруулаарай.
Та бие махбод болсноороо уламжлан
Н. Биднийг ангижруулаарай.
Та мэндэлснээрээ уламжлан
Н. Биднийг ангижруулаарай.
Та бага насаараа уламжлан
Н. Биднийг ангижруулаарай.
Та туйлын тэнгэрлэг амьдралаараа уламжлан
Н. Биднийг ангижруулаарай.
Та ажил хөдөлмөрөөрөө уламжлан
Н. Биднийг ангижруулаарай.
Та амь тэмцэхүй ба тарчлалтаараа уламжлан
Н. Биднийг ангижруулаарай.
Та Загалмай ба даатгалаараа уламжлан
Н. Биднийг ангижруулаарай.
Та муужралт ба тамирдлаараа уламжлан
Н. Биднийг ангижруулаарай.
Та үхэл ба оршуулгаараа уламжлан
Н. Биднийг ангижруулаарай.
Та Амилалтаараа уламжлан
Н. Биднийг ангижруулаарай.
Та Тэнгэрт заларснаараа уламжлан
Н. Биднийг ангижруулаарай.
Та туйлын ариун Эвхаристыг тогтоосноороо
уламжлан
Н. Биднийг ангижруулаарай.
Та баяр баясгалангаараа уламжлан
Н. Биднийг ангижруулаарай.
Та сүр жавхлангаараа уламжлан
Н. Биднийг ангижруулаарай.
Тэнгэрбурханы хурга аа, та дэлхийн гэм нүглийг
арилгадаг,
Н. Аяа, Есүс ээ, биднийг нигүүлсээрэй.
Тэнгэрбурханы хурга аа, та дэлхийн гэм нүглийг
арилгадаг,
Н. Аяа, Есүс ээ, биднийг өршөөн сонордоорой.
Тэнгэрбурханы хурга аа, та дэлхийн гэм нүглийг арилгадаг,
Н. Аяа, Есүс ээ, биднийг өршөөгөөрөй
Есүс ээ, биднийг сонордоорой.
Н. Биднийг сонордоорой.
Есүс ээ, биднийг өршөөн сонордоорой.
Н. Биднийг өршөөн сонордоорой.
Залбирцгаая:
Аяа, Есүс Христ Эзэн минь, та “гуй, тэгвэл та нарт
өгөгдөнө; хай, тэгвэл та нар олно; тогш, тэгвэл та
нарт нээгдэнэ” хэмээн айлдсан билээ. Ингэснээр
бид таныг хамаг зүрх сэтгэлээрээ, хамаг үг хэлээрээ,
хамаг ажил үйлдлээрээ хайрлаж, таныг үргэлжид
магтахын тул та туйлын тэнгэрлэг энэрэл хайрынхаа
билигт хишгийг бидэнд хайрлан соёрхоно уу хэмээн
бид танаас дорд сэтгэлээр залбиран гуйж байна.
Аяа, Эзэн минь, таны энэрэл хайрын суурийн чулуун
дээр байгуулагдсан хүмүүсийн амьд явахуйг та
цаг ямагт удирдаж, тэднийг үүрд эс огоорохын тул
та өөрийн ариун Алдраас мөнхөд эмээх айдас ба
түүнийг хайрлах мөнхийн хайрыг бидэнд хайрлан
соёрхоно уу.
Та үүрд мөнхөд оршиж, хаанчилдаг билээ. Амэн.