Есүс Христ Эзэн

“Хэрэв та нар ялгаварлалгүйгээр хүн бүрийг
үйлсийнх нь дагуу шүүдэг Нэгэнийг Эцэг гэж дууддаг
юм бол, дэлхий дээр байх хугацаандаа биеэ эмээн
авч яв. Ингэхдээ та нар эцэг өвгөдөөсөө өвлөсөн
өөрсдийн утгагүй амьдралаас алт, мөнгө мэтийн
устах зүйлсээр золигдсон бус, харин эрдэнэт цусаар,
Христийн цус болох гэм зэмгүй бөгөөд толбогүй
хурганы цусаар золигдсон гэдгээ мэдэгтүн.”
(1 Петр 1:17-19)


Аяа, Есүс Христ Эзэн минь, та тэнгэр дэх Эцэгийнхээ
өврөөс дэлхийд буусан бөгөөд бидний гэм
нүглүүдийг уучлан өршөөхийн тулд эрдэнэт цусаа
урсгасан болохоор шүүлтийн өдөр таны баруун
талд зогсоод, “Адислалт минь, нааш ир” гэхийг тань
сонсох зохистой нэгэн болготугай хэмээн бид танаас
дорд сэтгэлээр залбиран гуйж байна. Амэн.