Ангилал
Ерийн залбирлууд (16) Христийн шашны хураангуй номлол сургаал (18) Итгэл Бишрэлийн Үг (2) Ариун Гурвал (5) Эцэг Тэнгэрбурхан (7) Хүү Тэнгэрбурхан (23) Ариун Сүнс Тэнгэрбурхан (6) Шашны ёслол үйлдэх нь, үндсэн ёслол (31) Библи судрын магтаал (13) Монгол магтаал (23) Төгс Жаргалт Цэвэр Охин Мариа (15) Иосеф гэгээнтэн (2) Тэнгэр элч (3) Тэнгэрбурханы гэгээнтнүүд (8) Төрөл бүрийн шалтгааны даатгал залбирал (27) Мацаг барих ба Тэвчихүй Адислал (16) Төрөл бүрийн шалтгаанд зориулагдсан 10 залбиралт ес
Аяа, Есүсийн туйлын ариун нандин Зүрх
Аяа, Есүсийн туйлын ариун нандин Зүрх ээ! Та
Христийн сүсэгтний гэр бүлийн дээр хаанчлах
таалалтай гэдгээ Маргэрит Мариад илчилсэн билээ.
Үзвээс, таны тааллыг биелүүлэхийн тулд бид
өнөөдөр таны хаанчлалыг өөрсдийн гэр бүлийн дээр
тунхаглана. Учир нь, таны амь амьдралаар амьдарч,
газар дээрх амар амгалан болох таны амласан эрдэм
буяныг өөрсдийн гэр бүлд бадраан дэлгэрүүлээд,
танаар буруушаагдсан дэлхийн сүнсийг өөрсдөөсөө
салгахыг бид хүсэж байна. Та оюун ухаанд
минь бидний энгийн итгэл бишрэлээр уламжлан
хаанчилдаг. Та зүрх сэтгэлд минь гагц таныг
хайрладаг бидний хайраар уламжлан хаанчилдаг.
Түүгээр бидний зүрх сэтгэл галтай байж, энэхэн
галын дөл Ариун Эвхаристыг олонтоо хүртсэнээр
амьд хэвээр байдаг.
Аяа, тэнгэрлэг Зүрх ээ! Та бидний хурлыг удирдаж,
бидний сүнслэг бөгөөд хэмжээт үйлсийг адислаж, бүх
түйтгэрийг биднээс тонилгож, бидний баяр хөөрийг
ерөөж, бидний зовлонг ангижруулж соёрхоно уу.
Аяа, Есүсийн Зүрх ээ! Хэрэв манай хүмүүсийн зарим
нь тийм аз жаргалгүй болж, танд тааламжгүй болох
ядууралд автсан бол та гэмшсэн гэм нүгэлтнүүдэд
нигүүлсэнгүй ба өршөөнгүй гэдгээ тэдэнд эргэн
сануулж соёрхоно уу. Гэр бүлээсээ хагацахын цаг
дөхөж, үхлийн мөч ирвээс үхэгсэд эсхүл үлдэгсэд
бид бүгдээр таны бошгийг дорд сэтгэлээр хүндлэх
болтугай. Нэгэн сайхан өдөр тэнгэрт нэгтгэгдсэн
бидний гэр бүл таны алдаршуулал, таны сайн
сайхныг мөнхөд дуулах болно хэмээсэн нь бидний
тайтгарал юм.
Мариагийн цэвэр ариун зүрх хийгээд өрхийн тэргүүн
Иосеф гэгээнтэн бидний ариусахуйн өчгийг танд
өргөн барьж, энэхүү өчгийн дурсгалыг бидний насан
туршид амьд байлгах болтугай.
Бидний Эцэг, бидний Хаан, Есүсийн зүрхэнд
жавхланг болготугай. Амэн.