Ангилал
Ерийн залбирлууд (16) Христийн шашны хураангуй номлол сургаал (18) Итгэл Бишрэлийн Үг (2) Ариун Гурвал (5) Эцэг Тэнгэрбурхан (7) Хүү Тэнгэрбурхан (23) Ариун Сүнс Тэнгэрбурхан (6) Шашны ёслол үйлдэх нь, үндсэн ёслол (31) Библи судрын магтаал (13) Монгол магтаал (23) Төгс Жаргалт Цэвэр Охин Мариа (15) Иосеф гэгээнтэн (2) Тэнгэр элч (3) Тэнгэрбурханы гэгээнтнүүд (8) Төрөл бүрийн шалтгааны даатгал залбирал (27) Мацаг барих ба Тэвчихүй Адислал (16) Төрөл бүрийн шалтгаанд зориулагдсан 10 залбиралт ес
Дээдийн дээд Тэнгэрбурханы дүрслэшгүй гоо үзэмж
Аяа, Тэнгэрбурханы дүрслэшгүй гоо үзэмж, мөнхийн
гэгээн гэрлийн туйлын цэвэр гялбаа, хамаг амьдсыг
амьдруулсан амьдрал, хамаг гэрлийг гийгүүлсэн
гэрэл минь. Анх цагаас тэнгэрлэг сэнтийн тань өмнө
гялалзан буй тоолж баршгүй гэгээн гэрлүүдийг та
өөрийн мөнхийн цог жавхаандаа хамгаалсаар байдаг
билээ.
Аяа, ойртошгүй мөнхийн эх булаг, аяа тунгалаг
зөөлөн рашаан минь. Та хүмүүсийн нүдэнд үл
үзэгдэх бөгөөд та хэмжээлшгүй, таны цэвэр ариун
хувиршгүй билээ.
Танаас урссан гол мөрөн Тэнгэрбурханы хот орныг
баярлуулдаг болохоор бид баярын уухайгаар таны
агуу сүр жавхланг тунхаглаж, танд магтаалыг
өргөдөг. Үнэндээ таны хажууд амьдралын эх булаг
байдаг бөгөөд таны гэгээн гэрэлд бид гэгээн гэрлийг
хардаг гэдгээ бид өөрсдийн туршлагаас мэдэж авсан
билээ. Амэн.
Бонавентур гэгээнтэн (1218-1274)