Ангилал
Ерийн залбирлууд (16) Христийн шашны хураангуй номлол сургаал (18) Итгэл Бишрэлийн Үг (2) Ариун Гурвал (5) Эцэг Тэнгэрбурхан (7) Хүү Тэнгэрбурхан (23) Ариун Сүнс Тэнгэрбурхан (6) Шашны ёслол үйлдэх нь, үндсэн ёслол (31) Библи судрын магтаал (13) Монгол магтаал (23) Төгс Жаргалт Цэвэр Охин Мариа (15) Иосеф гэгээнтэн (2) Тэнгэр элч (3) Тэнгэрбурханы гэгээнтнүүд (8) Төрөл бүрийн шалтгааны даатгал залбирал (27) Мацаг барих ба Тэвчихүй Адислал (16) Төрөл бүрийн шалтгаанд зориулагдсан 10 залбиралт ес
Есүсийн туйлын ариун нандин зүрхэнд зориулсан өдөр тутмын даатгал залбирал
“Буулгыг минь өөр дээрээ авч, надаас суралц. Учир
нь би зүрх сэтгэлдээ дөлгөөн, даруу билээ.” (Матай 12:29)
Есүсийн туйлын ариун нандин зүрхэнд зориулсан
өдөр тутмын даатгал залбирал
Аяа, Есүс Христ Эзэн минь. Таны туйлын ариун
нандин зүрхээр уламжлан Тэнгэрбурханыг магтаж,
тухайн үед таны өргөсөн тэнгэрлэг залбирал ба
эдүгээ болон цагийн эцэс хүртэл Эвхаристын үндсэн
ёслолоор уламжлан газар сайгүй давтагдаж буй
энэхэн залбиралтай нэгтгэгдсэн би Төгс Жаргалт
Цэвэр Охин Мариагийн туйлын ариун нандин
зүрхийг үлгэрлэн дууриаснаараа эл бүхэл өдрөөр
уламжлан өөрийн бодол санаа, хүсэл эрмэлзэл, үг
хэл, ажил үйлийг танд өргөн барья. Амэн.