Есүс, зүйрлэшгүй зөөлөн хүүхэд

“Тэжээлийн тэвшинд байх даавуунд өлгийдсөн нялх
хүүхдийг та нар олж харна. Энэ нь та нарт тэмдэг
болно гэлээ. Гэнэт өнөөх тэнгэр элчийн хамт олон
тооны тэнгэрлэг дайчид үзэгдэж, Тэнгэрбурханыг
магтан, - Дээр өндөрт алдар нь Тэнгэрбурханд
байх болтугай, доор газарт амар тайван нь түүний
тааллыг олсон хүмүүст байх болтугай гэцгээв.”
(Лук 2:12-14)

Есүс, зүйрлэшгүй зөөлөн хүүхэд
(Iesu infans dulcissime - Jesus, Sweetest Child)

У. Аяа, Тэнгэрбурхан минь, надад дэм үзүүлнэ үү
Н. Аяа, Эзэн минь, надад түргэн тусална уу
У. Эцэг, Хүү, Ариун Сүнсийг магтан дуулъя.
Н. Эцэг, Хүү, Ариун Сүнсэнд жавхланг эхэн цагт
байсан мэт аливаа цагт болготугай. Амэн.
Тэнгэр дэх Эцэг минь ээ.

I
Есүс, зүйрлэшгүй зөөлөн хүүхэд, та бидний авралын
төлөө Эцэгийнхээ өврөөс бууж, Ариун Сүнсээр
бүрэлдэж, Охины хэвлийгээс татгалзалгүй Үг бие
махбод болж, зардсын дүрийг хүлээн зөвшөөрчээ.
Биднийг нигүүлсэн соёрхоно уу.
Н. Есүс, зүйрлэшгүй зөөлөн хүүхэд, биднийг
нигүүлсэж, та биднийг нигүүлсэн соёрхоно уу.
Амар амгалан Мариа минь ээ.
II
Есүс, зүйрлэшгүй зөөлөн хүүхэд, та Охин Эхээрээ
уламжлан Елизабетад зочилж, өөрийн зөгнөгч болох
Иохан Баптистад Ариун Сүнсээрээ бялхсан бөгөөд
түүнийг эхийн хэвлийд ахуйд ариусгажээ. Биднийг
нигүүлсэн соёрхоно уу.
Н. Есүс, зүйрлэшгүй зөөлөн хүүхэд, биднийг
нигүүлсэж, та биднийг нигүүлсэн соёрхоно уу.
Амар амгалан Мариа минь ээ.
III
Есүс, зүйрлэшгүй зөөлөн хүүхэд, та эхийнхээ
хэвлийд есөн сар тээгдэж, Цэвэр Охин Мариа, Иосеф
гэгээнтэн нарыг гүн бат эрмэлзэлтэй болгосон бөгөөд
та дэлхийн авралын төлөө Тэнгэрбурхан Эцэгт
өргөгдсөн билээ. Биднийг нигүүлсэн соёрхоно уу.
Н. Есүс, зүйрлэшгүй зөөлөн хүүхэд, биднийг
нигүүлсэж, та биднийг нигүүлсэн соёрхоно уу.
Амар амгалан Мариа минь ээ.
IV
Есүс, зүйрлэшгүй зөөлөн хүүхэд, та Бетлехемд Цэвэр
Охиноос мэндэлж, өлгийд манцуйлагдаж, тэжээлийн
тэвшинд хэвтсэн бөгөөд тэнгэр элч таныг тунхаглаж,
хоньчид танд зочилжээ. Биднийг нигүүлсэн соёрхоно уу.
Н. Есүс, зүйрлэшгүй зөөлөн хүүхэд, биднийг
нигүүлсэж, та биднийг нигүүлсэн соёрхоно уу.
Амар амгалан Мариа минь ээ.
Аяа, Цэвэр Охиноос мэндэлсэн Есүс минь, танд
болон Эцэг, Ариун Сүнсэнд сүр жавхланг үүрд
мөнхөд болготугай. Амэн.
У. Христ бидэнд ойрхон байна.
Н. Ирж, түүнд мөргөсүгэй
Тэнгэр дэх Эцэг минь ээ.
V
Есүс, зүйрлэшгүй зөөлөн хүүхэд, та найман өдрийн
дараа хозлох ёсыг гүйцэтгүүлж, та алдарт нэрээр
Есүс хэмээн нэрлэгдсэн бөгөөд таны эрдэнэт цус,
алдарт нэр авралын томилолтыг зөгнөжээ. Биднийг
нигүүлсэн соёрхоно уу.
Н. Есүс, зүйрлэшгүй зөөлөн хүүхэд, биднийг
нигүүлсэж, та биднийг нигүүлсэн соёрхоно уу.
Амар амгалан Мариа минь ээ.
VI
Есүс, зүйрлэшгүй зөөлөн хүүхэд, Цэцэн гурван хаан
одын удирдлага дор таныг илрүүлж, Эхийн өвөр
дээрх таныг шүтэн биширсэн бөгөөд танд алт, гүгэл,
мир нууцлаг гурван хишгийг өргөн барьжээ. Биднийг
нигүүлсэн соёрхоно уу.
Н. Есүс, зүйрлэшгүй зөөлөн хүүхэд, биднийг
нигүүлсэж, та биднийг нигүүлсэн соёрхоно уу.
Амар амгалан Мариа минь ээ.
VII
Есүс, зүйрлэшгүй зөөлөн хүүхэд, таныг Охин Эх тань
сүм хийдэд өргөж, Симеон таныг тэвэрсэн бөгөөд
зөнч Анна таныг Израильд илчилжээ. Биднийг
нигүүлсэн соёрхоно уу.
Н. Есүс, зүйрлэшгүй зөөлөн хүүхэд, биднийг
нигүүлсэж, та биднийг нигүүлсэн соёрхоно уу.
Амар амгалан Мариа минь ээ.
VIII
Есүс, зүйрлэшгүй зөөлөн хүүхэд, харгис хаан Херод
таныг цаазлахаар эрэн сурвалжилсан бөгөөд Иосеф
гэгээнтэн таныг эхтэй тань хамт авч Египет уруу
зугтжээ. Та харгис үхлийн аюулаас гэтэлсэн бөгөөд
гэм хоргүй тарчлагчид таныг алдаршуулжээ. Биднийг
нигүүлсэн соёрхоно уу.
Н. Есүс, зүйрлэшгүй зөөлөн хүүхэд, биднийг
нигүүлсэж, та биднийг нигүүлсэн соёрхоно уу.
Амар амгалан Мариа минь ээ.
Аяа, Цэвэр Охиноос мэндэлсэн Есүс минь, танд
болон Эцэг, Ариун Сүнсэнд сүр жавхланг үүрд
мөнхөд болготугай. Амэн.
У. Христ бидэнд ойрхон байна.
Н. Ирж, түүнд мөргөсүгэй
Тэнгэр дэх Эцэг минь ээ.
IX
Есүс, зүйрлэшгүй зөөлөн хүүхэд, та Херод хааныг
үхэх хүртэл туйлын ариун Мариа, өрхийн тэргүүн
Иосеф гэгээнтний хамт Египетэд амьдарчээ. Биднийг
нигүүлсэн соёрхоно уу.
Н. Есүс, зүйрлэшгүй зөөлөн хүүхэд, биднийг
нигүүлсэж, та биднийг нигүүлсэн соёрхоно уу.
Амар амгалан Мариа минь ээ.
X
Есүс, зүйрлэшгүй зөөлөн хүүхэд, та эцэг эхтэйгээ
Египетээс Израиль нутагтаа буцаж, замдаа цөөнгүй
гашуун зовлонг үзсэн бөгөөд Назар хотод хүрчээ.
Биднийг нигүүлсэн соёрхоно уу.
Н. Есүс, зүйрлэшгүй зөөлөн хүүхэд, биднийг
нигүүлсэж, та биднийг нигүүлсэн соёрхоно уу.
Амар амгалан Мариа минь ээ.
XI
Есүс, зүйрлэшгүй зөөлөн хүүхэд, та Назар хотын ариун
гэртээ ариунаар амьдарч, эцэг эхдээ дуулгавартай
байж, ажил ба ядуурлаас болж зүдэрсэн бөгөөд таны
амь нас, билиг ухаан, хишиг ивээл батажсаар байжээ.
Биднийг нигүүлсэн соёрхоно уу.
Н. Есүс, зүйрлэшгүй зөөлөн хүүхэд, биднийг
нигүүлсэж, та биднийг нигүүлсэн соёрхоно уу.
Амар амгалан Мариа минь ээ.
XII
Есүс, зүйрлэшгүй зөөлөн хүүхэд, та арван хоёртой
байхдаа Иерусалим хотыг зорьж, тэнд эцэг эх тань
таныг түгшүүртэйгээр эрж хайсан бөгөөд таныг
гурван өдрийн дараа багш нарын дундаас баяртайгаар
олжээ. Биднийг нигүүлсэн соёрхоно уу.
Н. Есүс, зүйрлэшгүй зөөлөн хүүхэд, биднийг
нигүүлсэж, та биднийг нигүүлсэн соёрхоно уу.
Амар амгалан Мариа минь ээ.
Аяа, Цэвэр Охиноос мэндэлсэн Есүс минь, танд
болон Эцэг, Ариун Сүнсэнд сүр жавхланг үүрд
мөнхөд болготугай. Амэн.
Христ мэндэлсэн баяр ёслолын өдөр ба найм хоногт
зориулав:
У. Үг бие махбод болсон, аллэлуяа.
Н. Тэрээр бидний дунд амьдарчээ, аллэлуяа.
Илрэлтийн баяр ёслолын өдөр ба найман хоногт
зориулав:
У. Христ өөрийгөө бидэнд илчилсэн, аллэлуяа.
Н. Ирж, түүнд мөргөсүгэй, аллэлуяа.
Жилийн туршид зориулав:
У. Үг бие махбод болсон.
Н. Тэрээр бидний дунд амьдарчээ.
Залбирцгаая:
Төгс хүчит, мөнхийн Тэнгэрбурхан, тэнгэр газрын
Эзэн минь, та өөрийгөө балчир хүүхдүүдэд илчилдэг
болохоор таны ариун Хүү Есүсийн бага насны
нууцуудыг хүндтэйгээр тунгаан бодож, тэдгээрийг
үнэнчээр дууриан дагахдаа хүүхдүүддээ таны
амласан тэнгэрийн оронд бид очих зохистой болтугай
хэмээн танаас залбиран гуйж байна. Есүс Христ
бидний Эзэнээр уламжлан тийн болтугай. Амэн.