(Хүн төрөлхтнийг Есүс Христэд зориулах энэхүү зориулалтын өчиг нь өөртөө бага өршөөлийг хүртээх эрхийг багтаадаг юм. Христ Хааны баярын өдөр нийтээр уншваас их өршөөлийг хүртэх болно.)
Аяа, туйлын зөөлөн Есүс, хүн төрөлхтнийг Цагаатгагч
минь. Та мэлмийн тань өмнө тахимдаж буй биднийг
тольдоно уу. Бид таных, бид таных болохыг эрмэлздэг
билээ. Харин, тантай нягт нэгдэлтэй болохын тулд
бид өөрсдийгөө энэ өдөр таны ариун нандин Зүрх
сэтгэлд дуртайяа өргөж байна. Олон хүн таныг
таньдаггүй, олон хүн таны бошгийг зөрчдөг, олон
хүн танаас татгалздаг. Аяа, туйлын өршөөлт Есүс ээ!
Та тэднийг өршөөж, өөрийн ариун нандин Зүрх лүү
эргүүлэн өөрчилнө үү.
Аяа, Эзэн минь. Зөвхөн танаас огоот үл салсан
итгэгчдэд бус харин танаас салж явсан үрэлгэн
хөвгүүдэд та тэдний хаан байх болтугай. Та тэднийг
Эцэгийнхээ гэр лүү үтэр эргүүлж, тэднийг үгүйрэл,
өлсгөлөнгөөс болж хүчин мөхөстөхгүй байлгаж
соёрхоно уу.
Аяа, Эзэн минь. Буруу үзлийн улмаас шантарсан
эсхүл эвдрэлийн улмаас салсан хүмүүсийг та дуудаж,
үнэн, итгэл бишрэлийн хоргодох газар луу эргүүлж,
тэдний хаан байх болтугай.
Тиймийн тул удахгүй нэг сүрэг, ганц хоньчин болох
болно.
Аяа, Эзэн минь. Та Шашиндаа сэвтээгүй аюулгүй
байдал ба эрх чөлөөг, бүх үндэстнүүдэд дэг журмын
амарлингуй байдлыг хайрлан соёрхоно уу. Тиймийн
тул зүг зүгээс нэгэн дууг газар дэлхийд өргөх болно:
биднийг аварсан тэнгэрлэг Зүрх магтагдах болтугай.
Түүнд жавхлан, хүндлэл үүрд мөнхөд байх болтугай.
Амэн.