Чулуун зүрх сэтгэлийг надаас салгана уу

Аяа, Эзэн минь. Та чулуун, хатуу, бузар зүрх
сэтгэлийг надаас салгаж, шинэ, зөөлөн, цэвэр зүрх
сэтгэлийг надад хайрлана уу!
Аяа, та надад өндрөөс өндөр, дотноос дотно байдаг
бөгөөд бузар зүрх сэтгэлийг ариусгаж, цэвэр зүрх
сэтгэлийг хайрладаг болохоор та зүрх сэтгэлийг
минь эзэмдэн оршиж, өөрийн оршихуйгаар түүнийг
дүүргэж, бялхаана уу!
Аяа, та бол гоо үзэсгэлэнгийн хэлбэр дүрс, ариун
гэгээн байдлын тамга тэмдэг болохоор зүрх сэтгэлийг
минь өөрийн хэлбэр дүрсээр, энэрэл нигүүлслээр
тамгална уу!
Аяа, миний зүрх сэтгэлийн Тэнгэрбурхан, мөнхөд
миний хувь заяаны Тэнгэрбурхан! Амэн.