Ангилал
Ерийн залбирлууд (16) Христийн шашны хураангуй номлол сургаал (18) Итгэл Бишрэлийн Үг (2) Ариун Гурвал (5) Эцэг Тэнгэрбурхан (7) Хүү Тэнгэрбурхан (23) Ариун Сүнс Тэнгэрбурхан (6) Шашны ёслол үйлдэх нь, үндсэн ёслол (31) Библи судрын магтаал (13) Монгол магтаал (23) Төгс Жаргалт Цэвэр Охин Мариа (15) Иосеф гэгээнтэн (2) Тэнгэр элч (3) Тэнгэрбурханы гэгээнтнүүд (8) Төрөл бүрийн шалтгааны даатгал залбирал (27) Мацаг барих ба Тэвчихүй Адислал (16) Төрөл бүрийн шалтгаанд зориулагдсан 10 залбиралт ес
Никеа Константинополийн бэлгэдэл
Би хамаг үзэгдэхүй ба эс үзэгдэхүй хийгээд тэнгэр
газрыг бүтээгч, төгс хүчит Эцэг, гагц Тэнгэрбурханд
итгэнэ.
Би хамаг үеэс эхлэлтэй Эцэгээс гаралтай
Тэнгэрбурханы амин ганц Хүү Есүс Христ, гагц
Эзэнд итгэнэ.
Тэрээр бүтээгдээгүй атал төрсөн, Эцэг лүгээ нэгэн
адил бодистой, Тэнгэрбурханаас Тэнгэрбурхан,
гэрлээс гэрэл, үнэн Тэнгэрбурханаас үнэн
Тэнгэрбурхан юм. Хамаг бүхнийг түүгээр бүтээжээ.
Тэрээр хүмүүс болон бидний авралын төлөө
тэнгэрээс бууж, Ариун Сүнсээр бие махбодыг олж,
Цэвэр Охин Мариагаас мэндэлсэн хүмүүн ажээ.
Тэрээр бидний төлөө Понти Пилатын дор зовон,
цовдлуулж, амьсгал хурааж, булшлуулжээ.
Тэрээр Судрын ёсоор гурав дахь хоногтоо амилж,
тэнгэрт залран, төгс хүчит Эцэгийн баруунтаа сууж,
амьд болон үхэгсдийг шүүхээр сүр жавхлантайгаар
эргэж ирнэ. Түүний хаанчлал эцэс төгсгөлгүй билээ.
Би Эзэн болон амин хайрлагч, Ариун Сүнсэнд
итгэнэ. Тэрээр Эцэг ба Хүүгээс гарчээ. Түүнийг Эцэг
ба Хүүгийн хамтаар тахин шүтэж алдаршуулдаг.
Тэрээр зөнчдөөр уламжлан өгүүлжээ.
Би элч нар дээр суурилсан бөгөөд бүх нийтийн
католик, ариун нандин, нэг Шашинд итгэнэ.
Би гэм нүглүүдийг уучлан өршөөдөг нэг ариун
угаалыг сүсэглэнэ.
Би үхэгсдийн амилалт хийгээд мөнхийн амьдрал
хүрч ирэхийг хүсэн хүлээнэ. Амэн.