Аяа, Тэнгэрбурхан минь, хамаг сүнс, бүх биеийн
Эзэн минь, та өлмийгөөрөө үхэл дээр гишгэж, ад
чөтгөрийг үгүй хоосон болгоод, дэлхий ертөнцөд амь
амьдралыг хайрлав.
Аяа, Эзэн минь, та гэгээн саруул газар дахь, гаслан
зовлонгүй орчин дахь талийгч (Нэр) ... зардсынхаа
сүнсэнд амар амгаланг хайрлана уу.
Агуу нигүүлсэхүй Тэнгэрбурхан минь, та үг, үйл,
санаагаар үйлдсэн түүний хамаг гэм нүглийг
өршөөнө үү. Учир нь гэм нүгэлгүй амьд амьтан
гэж байдаггүй бөгөөд зөвхөн та гэм нүгэлгүй. Таны
шударга бол мөнхийн шударга, таны үг бол үнэний
үг байдаг билээ.
Аяа, Христ Тэнгэрбурхан минь, та талийгч (Нэр) ...
зардсынхаа амилал, амьдрал, амар жаргал мөний тул
бид таныг бүтээгдээгүй Эцэг хийгээд амьдруулагч
Ариун Сүнсний хамт одоо болон үүрд мөнхөд
алдаршуулъя. Амэн.
Талийгаач амар амгаланд жаргах болтугай. Амэн.