Шашин дэлгэрүүлэх ажил үйлд явахаас өмнөх даатгал залбирал

Аяа, аугаа эмч бас Эзэн минь.
Танаас хамаг төгс авьяaс билиг гарах учиртай тул би
таны өмнө өвдөг сөгдөж байна.
Та миний гарт ур чадвар, миний оюун ухаанд алсын
хараа, миний зүрх сэтгэлд дөлгөөн ба даруу занг
хайрлана уу хэмээн би танаас залбиран гуйж байна.
Та зовлонтой хүмүүсийн тамирдлыг тайлахын тулд
надад сэтгэл шулуудалт, хүчин чадал ба эрхийг
биелүүлэх үнэн биелэлтийг хайрлана уу.
Та миний зүрх сэтгэлээс алив заль мэх ба дэлхий
ертөнцийн зугаа цэнгэлийг зайлуулна уу. Тиймийн
тул би хүүхдийн эгэл итгэл бишрэлээр танд өөрийгөө
даатгана. Амэн.
Дуу: Аяа, Мариа, та замдаа бидэнтэй хамт явна уу.
Алхам тутам та биднийг хөтлөнө үү.
Аяа, та хайрт Хүү лүгээ биднийг хөтлөнө үү.
Аяа, Мариа, та бидэнтэй хамт явна уу.