Ромын пап ламын дуулал магтаал

1. Гэгээн Петрийн бунханы дэргэд
Газар газрын улс үндэстэн
Гарваль язгуурын түмэн хэлээр
Гуйн, Тэнгэрт мөргөн дуулдаг
Бидний Пап лам, Христийн орлогч
Бүх ерөөлийг хүртэх болтугай!
2. Эл залбирлаар дөрвөн зүгийн
Элдэв улс түмэнтэй хамтран нэгдсэн
Манай нутгийн католик нар
Монгол хэлээр ийн дуулдаг
Бидний Пап лам, Христийн орлогч
Бүх ерөөлийг хүртэх болтугай! Амэн.