Тэнгэрбурхан aврагч (Ефес 1:3-10)

Есүс Христ бидний Эзэний Эцэг Тэнгэрбурхан
ерөөлтэй еэ!
Тэнгэр дэх тэрээр Есүс Христийн дотор Сүнсний
элдэв адисаар бидэнд бялхаж, биднийг адисласан
билээ.
Энэрэл хайрын дотор түүний оршихуйд биднийг
ариун гэгээн, гэм нүгэлгүй байлгахын тул тэрээр
газар дэлхийг бүтээхээс урьд Христийн дотор
биднийг сонгосон ажээ.
Тэрээр бидэнд Есүс Христээр уламжлан өөрийн
төлөөнөө үрчлэгдсэн хөвгүүдийнхээ заяаг урьдаас
соёрхсон билээ.
Түүний дур таалал өөрийн хишиг ивээлийг
алдаршуулахаар ийнхүү байсан бөгөөд тэрээр
өөрийн хайрт Хүүгийн дотор хишиг ивээлээ бидэнд
хүртээсэн билээ.
Түүний дотор бид цагаатгалыг олж, түүний цусаар
бид гэм нүглүүдийн өршөөлийг хүртдэг юм.
Түүний хишиг ивээлийн баялаг уурхай оюун ба
билиг ухаанаар бидэн руу бялхдаг юм.
Тэрээр Христ дотор урьдчилсан өгөөмөр билгээрээ
өөрийн дур тааллын нууцыг бидэнд далдласан юм.
Энэ нь цаг хугацааг гүйцэтгэхийн тул тэнгэр ба
газрын дээрх хамаг зүйлст бүхий Христ доторх
нэгтгэн дүгнэхүй юм. Амэн.