Магтана (Лук 1:47-55)

Сүнс минь Эзэнийг магтана,
Сэтгэл минь Аврагч Тэнгэрбурхандаа баясана.
Тэрээр шивэгчнийхээ даруу занг таалсан тул түүнээс
нааш хамаг үеийнхэн намайг жаргалтай гэж үзнэ.
Төгс хүчит Эзэн миний төлөө аугаа үйлсийг үйлдсэн
тул түүний нэр алдар ариун нандин байдаг билээ.
Түүнээс эмээгчдэд түүний нигүүлсэл үеэс үед түгдэг.
Мутраасаа эрч хүчийг үзүүлээд, манлай дээдсийн
бардам сэтгэлийг тэрээр сарниулдаг.
Эрхтэн дархтныг сэнтийгээс буулгаж, эгэл даруу
занг тэрээр өргөмжилдөг.
Баялаг элбэгээр өлссөнийг цатгаж, баячуудыг гар
хоосон тэрээр буцаадаг.
Өөрийн зардас болсон Израилийг сэргээн тэтгэж,
өөрийн нигүүлслээ тэрээр эргэн санадаг.
Эцэг өвгөдөд өгүүлсэнчлэн, эцэг Абрахам хийгээд
үр удамд нь амласан мөнх амлалтаа тэрээр дурсдаг.
Эцэг, Хүү, Ариун Сүнсэнд жавхланг эхэн цагт байсан
мэт аливаа цагт болготугай. Амэн.