2021-12-18:Ирэлтийн цаг улирлын III ням гараг (ёс.өнгө: нил ягаан)
Гэгээнтэн:Малахиа
НЭГДҮГЭЭР УНШЛАГА
Иер. 23:5-8

5Харагтун, Би Давидад зөвт Мөчир ургуулах өдрүүд ирж байна” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Тэрээр хаан мэт захирч, Мэргэн ухаанаар үйлдэж, Энэ газар шударга ёс болон зөв шударгыг үйлдэнэ. 6 Түүний өдрүүдэд Иуда аврагдаж, Израиль аюулгүй амьдарна. Дуудагдах нэр нь «ЭЗЭН бидний зөвт байдал» юм.” 7 ЭЗЭН тунхаглаж байна “Тиймээс үзэгтүн, тэд «Израилийн хөвгүүдийг Египет нутгаас гаргасан ЭЗЭН амьд!» гэж хэлэхээ больж, 8 харин «Израилийн гэрийнхний үр удмыг хойд зүгийн нутгаас болон тэднийг зайлуулсан бүх орноосоо авчирч, удирдсан ЭЗЭН амьд!» гэж хэлэх өдрүүд ирж байна. Тэгээд тэд өөрсдийнхөө хөрсөн дээр амьдарна.”

ХАРИУ ДУУЛАЛ
Дуу. 72:1-2,12-13,18-19
САЙН МЭДЭЭНИЙ АРИУН АЙЛДАЛ
Mат. 1:18-25

18 Есүс Христ ийнхүү мэндэлжээ. Түүний эх Мариа Иосефтой сүй тавиад, дэр нийлэхээсээ өмнө Ариун Сүнсээр хэвлийдээ хүүхэд олсон нь мэдэгджээ. 19 Нөхөр Иосеф нь зөвт хүн байсан бөгөөд Мариаг олны шившиг болгохыг үл хүссэн тул түүнээс нууцаар салах бодолтой байж. 20 Харин түүнийг тийн бодож байхад, харагтун, Эзэний тэнгэр элч зүүдэнд нь үзэгдээд -Давидын хүү Иосеф оо, Мариаг эхнэрээ болгохоос бүү эмээгтүн. Учир нь түүнд олдоод байгаа нь Ариун Сүнснийх юм. 21 Тэрээр нэгэн Хүү төрүүлж, Тэр нь ард түмнээ нүглээс нь аврах тул чи Түүний нэрийг Есүс хэмээн дууд гэв. 22 Эдүгээ энэ бүхэн тохиолдсон нь эш үзүүлэгчээр дамжуулан Эзэн айлдсан нь биелэгдэхийн тулд бөгөөд ингэхдээ 23 «Харагтун, онгон бүсгүй хүүхэд олж, Хүү төрүүлнэ. Түүнийг Иммануел (орчуулбал «Тэнгэрбурхан бидэнтэй хамт») гэж тэд нэрлэнэ» гэсэн юм. 24 Иосеф нойрноос сэрж, Эзэний тэнгэр элчийн тушааснаар эхнэрээ авсан ч 25түүнтэй энгэр зөрүүлэлгүй байсаар, төрүүлсэн Хүүг нь Есүс гэж нэрлэв.