2022-12-14:Ирэлтийн цаг улирлын 3 дахь Ням гараг
Гэгээнтэн:Загалмайн Иохан гэгээнтэн, санваартан ба Шашны эрдэмтэн
НЭГДҮГЭЭР УНШЛАГА
Иса.45:6-8, 18, 21-25

 Тийнхүү Надаас өөр хэн ч алга, Би ЭЗЭН, өөр байхгүй гэдгийг наран мандахаас бас шингэхээс ч мэдэх болтугай! Би гэрлийг бий болгон харанхуйг бүтээж, амар тайвныг гүйцэтгэн, гай гамшгийг ч бүтээдэг.

Энэ бүгдийг хийдэг Би ЭЗЭН. Тэнгэр ээ, дээрээс цавд. Үүлс зөвт байдлыг цутгаг. Газар нээгдэж, авралыг ургуулан Түүний хамт зөвт байдал дэлгэрэг. ЭЗЭН Би үүнийг бүтээсэн билээ. Тэнгэрсийг бүтээсэн ЭЗЭН ингэж айлдаж байна.

(Тэрээр газрыг бий болгон, гүйцэлдүүлсэн Бурхан юм. Тэр үүнийг дэмий хоосноор тогтоож бүтээгээгүй харин оршин суугчидтай болгохоор үүнийг бий болгов.) “Би ЭЗЭН. Өөр байхгүй. Тунхаглан, танилцуул. Тэд хамтдаа зөвлөлдөг. Хэн эртнээс үүнийг мэдүүлсэн бэ? Хэн урьдаас үүнийг  тунхагласан бэ? ЭЗЭН Би биш үү? Надаас өөр Бурхан байхгүй. Надаас өөр зөвт Бурхан, Аврагч байхгүй. Би Бурхан, Надаас өөр  Бурхан байхгүй тул дэлхийн бүх хязгаар аа, Над уруу эргэж аврагдагтун. Би Өөрөөрөө тангарагласан. Амнаас минь зөвт үг гарсан бөгөөд эргэж буцахгүй. Тиймээс өвдөг бүхэн Надад сөгдөж,хэл бүр тангараглана. Зөвхөн ЭЗЭН дор Миний тухай «Зөвт байдал ба хүч» гэж хэлэгдэнэ.” Түүн дээр ирэх бөгөөд Түүнд уурсагч бүхэн доромжлогдоно.ЭЗЭНий дотор Израилийн бүх үр удам зөвтгөгдөн, алдаршина.

ХАРИУ ДУУЛАЛ
Дуу 85:9-10, 11-12, 13-14

Хариу: Тэнгэрбурханы алдар суу

Бидний газар нутагт орших болно. 

Газар нутагт маань сүр жавхлан оршихын тул Түүнээс эмээгчдэд аврал нь үнэхээр ойр байна.

Энэрэл хайр ба үнэн хамтдаа уулзжээ. Зөвт байдал ба амар тайван бие биенээ үнсжээ.

Газраас үнэн соёолж, Зөв шударга байдал тэнгэрээс өнгийнө. Үнэндээ ЭЗЭН сайныг өгөх бөгөөд Газар нутаг маань ургацаа ургуулна.

Зөвт байдал Түүний өмнө явж, Тэрээр алхмуудаа замд нь тавина.

 

 

САЙН МЭДЭЭНИЙ АРИУН АЙЛДАЛ
Лк 7:18-23

  Шавь нар нь Иоханд энэ бүхний тухай мэдүүлжээ. Иохан шавь нараасаа хоёрыг нь дуудаж

—Та ирэх ёстой Нэгэн мөн үү эсвэл бид өөр нэгнийг хүлээх үү? гэж асуулгахаар Эзэн уруу илгээв. Тэд Есүс дээр ирээд

—Баптисч Иохан биднийг Танд илгээж “Та ирэх ёстой Нэгэн мөн үү эсвэл бид өөр нэгнийг хүлээх үү?” гэж асуулгаж байна гэжээ.  Яг тэр үед Есүс, өвчин эмгэг, ёрын сүнстэй олныг илааршуулж, сохорсон олонд хараа хайрлав. Тэр тэдэнд

—Та нар явж, Иоханд юу харж, сонссоноо хэл. Сохор нь хараа орж, суунги нь алхаж, уямантай нь цэвэршиж, дүлий нь сонсож, үхэгсэд нь амилж, ядууст сайнмэдээ тунхаглагдаж байна. Надаас болж үл бүдрэгч нь ерөөлтэй гэв. Иоханы зарлага элч нар явмагц, Есүс хурсан олонд Иоханы тухай ярьж эхлэв.