2022-10-28:Жирийн цаг улирал 29-р баасан гараг
Гэгээнтэн:
НЭГДҮГЭЭР УНШЛАГА
Ефес 4,1-6

1Иймд та нар дуудагдсан тэрхүү дуудлагадаа зүй зохистой явахыг Эзэний хоригдол би хичээнгүйлэн ятгая. 2Ингэхдээ хайранд аливаа даруу дөлгөөн зангаар бие биенээ хүлцэн тэвчиж, 3амар тайвны холбоосонд Сүнсний нэгдлийг хадгалахыг хичээгтүн. 4Та нар дуудлагынхаа нэг л найдварт дуудагдсаны адил нэг бие, нэг Сүнс, 5нэг Эзэн, нэг итгэл, нэг баптисм, 6нэг Бурхан байна. Тэр бол бүгдийн Эцэг бөгөөд бүгдийн дээр бүгдээр дамжин бүгдийн дотор байдаг. 

ХАРИУ ДУУЛАЛ
дуулал 24(23),1-2.3-4.5-6

◎  Эзэн, энэ нь Түүнийг хайгчдын үе юм, Таны царайг хайгчдын үе юм.

 

○ Газар хийгээд түүнийг дүүргэдэг бүхэн, Дэлхий хийгээд түүнд оршигч бүгд ЭЗЭНийх юм. Учир нь Тэрээр далайнууд дээр түүнийг суурилуулж, Гол мөрнүүд дээр түүнийг байгуулжээ.

 

○ ЭЗЭНий уул өөд хэн авирч болох вэ? Ариун газарт нь хэн зогсож болох вэ?Цэвэр гартай, ариун зүрхтэй, Хуурмаг хоосонд сэтгэлээ өргөөгүй, Худал тангараг тавиагүй нь буюу.

 

○ Тэрээр ЭЗЭНээс ерөөлийг, Авралынхаа Бурханаас Зөвт байдлыг хүртэх болно. Энэ нь Түүнийг хайгчдын үе юм Иаковын Бурхан, Таны царайг хайгчдын үе юм.

САЙН МЭДЭЭНИЙ АРИУН АЙЛДАЛ
Лук 12,54-59

54Тэгээд Тэр хурсан олонд хандаж

—Та нар баруун зүгээс үүл гарахыг хараад “Бороо орох нь” гэдэг. Энэ ч тийм л байдаг. 55Та нар өмнө зүгээс салхи салхилахыг хараад “Халуун өдөр болох нь” гэдэг. Энэ нь ч бас тийм л байдаг. 56Хоёр нүүртнүүд ээ! Та нар тэнгэр газрын байдлыг хэрхэн шинжихийг мэддэг хэрнээ өнөө цагийг яагаад үл шинжинэ вэ?

57Юу нь зөв болох тухайд та нар өөрсдөө юунд үл шүүн тунгаана вэ? 58Арцалдагчийнхаа хамт захирагч уруу явах зуураа чи түүнтэй замдаа тохиролцохыг хичээ. Эс тэгвээс тэр чамайг шүүгчид өгч, шүүгч хуягт тушааж, хуяг чамайг шоронд хийх болно. 59Би та нарт хэлье, чи эцсийн зоосыг төлтлөө тэндээс гарахгүй гэлээ.