Католик шашны Англи - Монгол толь бичиг

Chrismn.chrisma
Ариун нандин түрхлэг (Хрисм)
Тодорхойлолт:АРИУН НАНДИН ТҮРХЛЭГ (ХРИСМ)
(грек үг chrisma = тослох тос; christos = тослогдсон нэгэн): Түрхлэг гэдэг бол чидун жимсний тос, гаврыг хольж гарган авсан тос юм. Ариун угаал, Бататгал, санваартны болон хамба ламын Сахил санваарын хэргэмийн ёслолд, түүнчлэн тахилын ширээ, хонхыг аравнайлах ёслолын үед хэрэглэгдэхийн тулд Ариун нандин Долоо хоногт хамба лам Талархал-магтаалын түрхлэг бүхий мөргөлийн үед түүнийг аравнайлдаг. Тос бол баяр баясгалан, хүч чадал, эрүүл энхийн бэлгэдэл юм. Түрхлэгээр тослогдсон хүмүүс “Христийн анхилуун үнэрийг” (2Ко 2:15) түгээх учиртай.