Католик шашны Англи - Монгол толь бичиг

Celibacyn.caelebs
ганц бие амьдрал
Тодорхойлолт:ГАНЦ БИЕ АМЬДРАЛ
Ганц бие амьдрал гэдэг нь “Тэнгэрийн хаанчлалд зориулан” гэрлээгүй байдал ба ганц биеэр журамт явдлаар амьдрах хүний хувийн амлалт юм. Католик шашинд энэхүү амлалтыг шашны бүлгэмийн гишүүд (тэд бүлгэмийнхээ дэг журмын ёсоор сахил санваарыг хүртдэг) болон санваартнууд (тэд ганц бие журамт явдлын амлалт өгдөг) сахидаг.