Католик шашны Англи - Монгол толь бичиг

Religionn.religio
шашин шүтлэг

freedom of religion - шашны шүтлэгийн эрх чөлөө
Тодорхойлолт:ШАШИН ШҮТЛЭГ
Бид шашин шүтлэгийг тэнгэрлэг зүйлтэй холбогдох холбоо харилцааны утгаар нь ерөнхийдөө ойлгодог. Шашинлаг хүн өөрийг нь болон дэлхийг бүтээсэн, эрхшээн хамаардаг, өөртөө чиглүүлдэг ид хүч болох тэнгэрлэг юмыг хүлээн зөвшөөрдөг. Тэр амьдралынхаа хэв маягаар Тэнгэрбурханыг бишрэн хүндэтгэхийг хүсдэг.

ШАШИН ШҮТЛЭГИЙН ЭРХ ЧӨЛӨӨ
Энэ нь өөрийн ухамсрыг дагаж шашин шүтлэгээ сонгох, түүнийг сахин мөрдөх хувь хүний эрх юм. Шашин шүтлэгийн эрх чөлөөний хүлээн зөвшөөрөхүй гэдэг бол бүх шашин тэгш эсвэл адилхан үнэн гэж хэлж байгаа хэрэг биш.