Католик шашны Англи - Монгол толь бичиг

Rosaryn.rosarium
сарнайн эрихний залбирал
Тодорхойлолт:Даатгал залбиралд
зориулсан эрихний
нэр. Түүнчлэн арван
хоёрдугаар зуунд
Систерсиан болон
Картусиан бүлгэмийн
хуврагуудын дунд үүссэн
сүсэг бишрэлийн даатгал
залбирлын нэр. Тэр
үед Залбиралт цагийн
ёслолд оролцдоггүй эгэл
хуврагууд энэхүү Сарнайн
эрихний залбирлаар
өөрийн гэсэн залбирал(“Мариагийн Дуулал
ном”) -тай болжээ.
Хожим Сарнайн эрихний
залбирлыг бусад шашны
бүлгэмүүд, ялангуяа
Доминикан бүлгэмийнхэн
дэмжсэн юм. Пап лам
нар энэхүү даатгал
залбирлыг дахин дахин
зөвлөдөг байсан ба олон
хүн үүнийг залбирах
дуртай.